ӨМӨЗО-ны Өвлийн спортын 2 дугаар наадам Хөлөнбуйр хотод болж байна. Энэ сарын 16-нд нээлтээ хийсэн уг наадамд 7 төрлөөр 97 баг тамирчин өрсөлдөх юм.
Спортын наадмын нээлтэд ӨМӨЗО-ны Намын хорооны орлогч намын дарга, өөртөө засах орны тэргүүлэгч Бү Шиаолин, Хятад улсын Спортын ерөнхий товчооны орлогч дарга Яньнинь, ӨЗО-ны орлогч тэргүүлэгч Ай Лихуа нар оролцов.
Өвлийн спортын наадамд оролцохоор 3 мянга гаруй тамирчид Хөлөнбуйр хотод ирээд байгаа юм.
“Хөлөнбуйрын Өдрийн сонин” Нарсу, Цэнгэл