Дорнод аймгийн Нохой жилийн 9 алдартанд нэр дэвшигчдийг танилцуулж байна

2019 оны 1-р сарын 23 өдөр
 \"\"
Нохой жилд аймаг орондоо ажил үйлсээрээ шалгарсан хүмүүсийг салбар салбараас нь нэр дэвшүүлж ирүүлснийг энэ удаад танилцуулж байна. Доорх нэр бүхий 22 хүнийг нохой жилд ажил үйлсээрээ манлайлсан гэж үзжээ. Энэ 22 хүн дээр иргэдээс дахин санал авч, авсан саналын дарааллаар Дорнод аймгийн Нохой жилийн 9 алдартанг сар шинийн босгон дээр тодруулах юм.






Д/д
Нэр дэвшигч
Ажил, албан тушаал
Гавьяа шагнал
Нэр дэвшүүлсэн байгууллага
1

Цэнджавын Дамдинсүрэн

Аймгийн МСҮТөвийн засал чимэглэлийн багш

Багшийн алдар тэмдэг, Аймгийн тэргүүний ажилтан, Эрдэм “Алтан од” медаль

МСҮТ

2

Дийдоржийн Зоригтбаатар

“АСБЭ” компанийн захирал

Улсын аварга тариаланч, Хөдөлмөрийн хүндэт медаль, МУЗН-ийн Энэрэл, Нигүүлсэл алтан медаль

“АСБЭ” компани

3

Рагчаагийн Оюунжаргал

ГХБХБГ-ын Барилга, хот байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн

Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, “Тэргүүний барилгачин”, “Оны шилдэг инженер”

Барилгачдын холбоо

4

Мэдраагийн Ганзориг

Дашбалбар сумын газрын даамал

Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, Барилга хот байгуулалтын яамны “Жуух бичиг”



5

Мөнхтамгын Мөнхбаатар

Итгэл-Ивээлт эмнэлгийн захирал

Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, “Алтан гадас” одон

Итгэл-Ивээлт эмнэлэг

6

Алтангэрэлийн Нарангэрэл

Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг дарга

“Алтан гадас” одон

Хэрлэн сумын ЗДТГ

7

Борягийн Талынбүүвэй

Биеийн тамирын багш, дасгалжуулагч

Улсын шилдэг багш, дасгалжуулагч, “Алтан гадас” одон

Биеийн тамир, спортын газар

8

Энхтуяагийн Бат-эрдэнэ

Аймгийн Алдарт уяач

Аймгийн Алдарт уяач

Уяачдын холбоо

9

Нармандахын Эрдэнэ

Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах тусгай салааны харуулын дарга, ахмад

Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээний хошой аварга, 2018 оны Цагдаагийн газрын тэргүүний алба хаагч, Дотоодын цэргийн штабын Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч

Аймгийн Цагдаагийн газар

10

Дүгэржавын Энхжаргал

Политехник коллежийн захирал

Боловсролын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одон

Политехник коллеж

11

Повдоржийн Аминзүрх

Мянгат малчин,МУЗН-ийн Нигүүлсэнгүй үйлстэн-Манлай малчин

“Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн алдар”

УЗХ

12

Дамдинсүрэнгийн Эрдэнэсайхан

Мянгат малчин, МУЗН-ийн Энэрэл алтан медаль, Нигүүлсэнгүй үйлстэн-Манлай малчин

Аймгийн аварга малчин, Сумын алдарт уяач

УЗХ

13

Гантөмөрийн Ганзориг

Дорнод хүнс групп компанийн ерөнхий захирал

2018 оны онцлох худалдааны байгууллага

Худалдаа, аж үйлдвэрийн танхим

14

Аюушийн Рэнчиндорж

“Дорнод гурил” компанийн гүйцэтгэх захирал


Худалдаа, аж үйлдвэрийн танхим

15

Лхүндэвийн Наранхүү

ХДТ-ын дарга

Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан

ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс

16

Сэргэлэнгийн Энхцэцэг

Аймгийн Нефть хангамжийн салбарын захирал

Аймгийн Тэргүүний ажилтан, Газрын тосны Тэргүүний ажилтан

Дорнод сонин

17

Рагчаагийн Дугар

Аймгийн мал эмнэлгийн газрын ахмад ажилтан

Монгол Улсын гавьяат малын эмч

Аймгийн мал эмнэлгийн газар

18

Норовхүүгийн Алтанцэцэг

8 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, “Дорнын бүжиг”клубын багш

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан

 8 дугаар цэцэрлэг

19

Батсайханы Цэрэннадмид

Хөгжимт драмын театрын маркетингийн албаны дарга, найруулагч

Хөдөлмөрийн алдар алтан медаль, БСШУЯ-ны Жуух бичиг, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль

Аймгийн Хөгжимт драмын театр

20

Дүгэрээгийн Болорчимэг

14 дүгээр цэцэрлэгийн багш


 14 дүгээр цэцэрлэг
21

Базаргарамын Эрдэнэтуяа

БСУГ-ын Эх хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн
Боловсролын тэргүүний ажилтан

Боловсрол, соёл урлагийн газар

22

Нэргүйн Өлзиймаа

1 дүгээр сургуулийн Бага ангийн багш

Боловсролын тэргүүний ажилтан

Боловсрол, соёл урлагийн газар
















Жич: \"Дорнод\" сонины редакц уншигчдынхаа санал асуулгаар 12 дэх жилдээ Дорнод аймгийн 9 алдартныг шалгаруулах гэж байна.
Сонины редакцид нэр, тодорхойлолтоо ирүүлсэн цаг хугацаагаар нь нэр дэвшигчдийг эрэмбэллээ. Уншигч Та өөрийн дэмжиж буй 9 нэр дэвшигчийг сонинд нийтлэгдсэн санал асуулгын хуудсанд тэмдэглэж, хайчилбарыг “Дорнод” сонины редакц дээр авчирч өгнө үү. Саналаа 2019 оны 01 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл өгөх боломжтой.
  • Отгонтуяа
  • 1883
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313