МАШИНАА ЖИЛ БҮР АВТЫН ҮЗЛЭГТ ОРУУЛДАГ ХЭР НЬ ЭРҮҮЛ МЭНДДЭЭ ХЭНЭГГҮЙ ХАНДДАГ НЬ МОНГОЛ ЭМГЭНЭЛ ЮМ ДАА

2019 оны 1-р сарын 16 өдөр

\"\"

“Итгэл ивээлт” эмнэлгийн захирал Мөнхтамгын МӨНХБААТАР

“Нутгийн нүнжиг” булангийнхаа энэ удаагийн дугаарт “Итгэл ивээлт” эмнэлгийн захирал Мөнхтамгын Мөнхбаатарыг урьж ярилцлаа. Урьд нь бид ажил төрөл, улс төр гэсэн өнцгөөс ярилцаж байснаас биш яг түүний дотоод ертөнц рүү өнгийсэн нь үгүй юм. Хэзээд чин сэтгэлээсээ, ямар ч баггүй өөрийнхөөрөө байж чаддаг түүнтэй ярилцахад хөнгөн таатай байдаг. Ингээд уншигч таныг түүний ертөнцөөр хөтлөе.

-Өнгөрсөн жил төрсөн өдрөө театр дүүрэн “зочид”-той шашин урлагийн цэнгүүн маягаар маш өвөрмөцөөр тэмдэглэн өнгөрүүлсэн санагдана. Түүнээс хойш уулзалгүй удаж шүү?

-Тийм байх шүү. Төрсөн өдрөө яаж тэмдэглэх вэ гэж бодож байгаад бид чинь дандаа хар муухай юм ярьж сэтгэлээ сэвтүүлж байхаас хааяа ч гэсэн дотоод сэтгэлээ ариусгаж байх нь зөв юм гэж “Эрдэнэ зуу” хийдийн хамба Х.Баасансүрэн ламыг урьж ирүүлж Дорнодынхондоо “Ухаарал оршихуй” лекцийг уншуулсан. Хүн ер нь бие нь эрүүл байхаас гадна оюун санаа эрүүл байх хэрэгтэй гэж би боддог. Одоо нийгэм тэр аяараа хов живийн донд автаж нэгнийгээ сайнаар ярьж, сайхнаар харж чадахаа больсон байна.

-Үе үе таниас залуу хүний тэсэрсэн гэмээр гэнэтийн шийдвэр гардаг?

-Ариусал ер нь гоё шүү дээ. Баасансүрэн ламын тухайд дуундаа орж дуугаар дамжуулж хүнд ухаарал өгч, нэг хэсэгтээ бие сэтгэл ариусаад бясалгал хийсэн дайны санагддаг. Бясалгал гэдэг бол сэтгэл зүйн эмчилгээний шилдэг арга гэдэг биз дээ. Баасансүрэн ламын ирж, очих болон энд байх хугацааны, бас хөтлөгчийн гээд бүхий л зардлыг дааж авчирсан. Лекцээ театрт ганц удаа уншаад өнгөрөөгүй, тэр үеэр олон байгууллага хамт олон түүнийг урьж, одоо ч гэсэн авчраач гэсэн хүсэлтийг надад байнга тавьдаг л юм.

\"\"

-Сая ойрмогхон гадагшаа явсан дуулдсан, хол ойрын сонин сайхнаас хуучлаач?

-Аан. Би Америкт нэг судалгаа хийгээд байгаа юм. Жилдээ нэг удаа ирж очоод, 2016 онд эхэлсэн энэ ажил маань 2020 оны үед дуусна. Би “зүрхний” Баасанжав багшийн “Ач” Анагаах ухааны Их сургуулийн докторантурт сурч байгаа юм. Монгол хүний генийг Америк хүнийхтэй харьцуулсан судалгааны ажил хийж, хувиараа л яваад байгаа хэрэг. Охин маань тэнд сурдаг болохоор “хүрээ оронгоо хүүхнээ эргэнгээ” гэдэг шиг л. Ер нь Америкийн бүх мужийг дуусгах санаа байна, томоохон хотуудыг бараг ихэвчилсэн дээ.

-Таны нийгэм рүү чиглэсэн ажлууд их таалагддаг. Буяны том үйл гэж би хувьдаа хардаг л даа.

-Сая би Интермед эмнэлгийн 10 гаруй эмчийг нутагтаа урьж авчирч, үзлэг оношлогоо хийлгэж олон түмэндээ үйлчиллээ. Интермед эмнэлэг бол Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өөрөөр хэлбэл Олон улсын магадлан итгэмжлэгдсэн, Монголдоо цор ганц эмнэлэг. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, тэр хэрээрээ үйлчилгээний чанараа дагаад үнэ өртөг нь өндөр. Би юу бодсон гэхээр манай аймгийн олон хүн хот орж үзүүлж харуулж чадахгүй байна, очлоо гэхэд байх суух газраас эхлээд зардал чирэгдэл их. Интермед эмнэлэг гэхэд дор хаяж нэг сарын дараалал үүссэн байдаг юм билээ. Тийм болохоор тэндээс эмч нарыг нь урьж ирүүлсэн. Энэ багт зүрх судасны болон үе мөчний Куба эмч хүртэл багтаж ирсэн. Тэд 3 хоногт нийтдээ 300 орчим хүнд үзлэг, оношлогоо хийсэн, бужигнасан шүү дээ.

-Үнэ өртөг нь боломжийн байсан уу?

- Би ирэхээс нь өмнө тэдэнтэй тохирсон л доо. Манай эмнэлгийн үнэ ханшаар үйлчлээд өгөөч гэж. Үнэндээ чагнуур тавихад л 35 мянга гээд бод л доо. Тэгээд цаашаа ЭХО, дуран, MRI гээд улам өндөрсөөд явж өгнө. Энэ удаагийн үзлэг, оношлогоогоор хэд хэдэн хавдрыг эрт үед нь илрүүлсэн.

Тэднийг урьж ирүүлснээр зөвхөн Дорнодоос энэ эмнэлгийг зорьж очихсдод 5 хувийн хөнгөлөлт үзүүлэх эрхийн бичгийг \\ваучер\\ надад өгсөн. Энэ эмнэлэгт очиж үзүүлье гэсэн хүнд би дээрх эрхийн бичгийг өгч, ямар ч оочер дараалал хүлээлгүй үзүүлж харуулна гэсэн үг.


Үргэлжлэлийг \"Дорнод зон\" сэтгүүлийн шинэ дугаараас 

Уншигч Та \"Дорнод зон\" сэтгүүлээ \"Ольхон\", \"EF\" супермаркетийн сүлжээ дэлгүүрүүдээс болон \"Дорнод сонин\"-ы редакциас худалдан авах боломжтой. 

  • Отгонтуяа
  • 590
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313