Б.Санчир: Японд албан тушаалын хойноос зүтгэдэг хүн байхгүй

2019 оны 1-р сарын 15 өдөр
 \"\"“Тоёото моторс” компанийн инженер Будын САНЧИР

Монгол гэдэг нэрийг Дэлхийд гаргаж буй хүмүүсээрээ бид бахархах ёстой. Тэр тусмаа энэ нутаг уснаас төрж дэлхийн данстай болсон хүмүүсээрээ “Дорнод зон” сэтгүүл бахархаж омогшдог юм. “Гадаадад суугаа Дорнодчууд”-ын энэ удаагийн зочноор Япон улсад амжилттай ажиллаж буй Будын Санчир оролцож байна. Тэрээр автомашины борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч “Тоёото моторс” корпорацийн инженер. Авто машинд сонирхолтой багын хүсэл мөрөөдлөө дагаж, зорьж тэмүүлж яваа Дорнодын залуу. Түүний гэргий ч мөн адил Дорнодын бүсгүй. Тэд одоо 2 хүүхэдтэй.

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Японд очоод удаж байна уу?


-Сайн байна уу. Эгэл жирийн гэр бүлийг минь “Дорнод зон” сэтгүүлдээ урьж оролцуулсанд баярлалаа. Дорнод нутгийнхан минь сайхан өвөлжиж байна уу. Нутагт маань одоо ч жавар тачигнаж байгаа байх даа. Энд ирээд 7 жил болж байна. 

-Таны хэлсэнчлэн Дорнодод жавартай л байна. Харин наана чинь цаг агаар ямар байна. Монгол хүн дасан зохицоход уур амьсгал нь хэр таатай вэ?

-Бид одоогоор Шизүока мужийн Нумазу гэдэг хотод амьдарч байна. Нумазу хот жилийн дөрвөн улиралд хамгийн сайхан цаг агаартай бүс нутаг гэдгээрээ алдартай. Алдарт Фүжи уул болон далайн дунд болохоор өвөлдөө цас бараг орохгүй. Харин бороо ёстой орж өгнө шүү дээ.  Тийм болохоор хүйтрэхгүй, зузаавтар хавар намрын хүрэмтэй л өвөлжчихнө.

\"\"
-Таныг Авьяастны гэгдэх 12 дугаар сургуулийг төгссөн гэж сонссон. Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?

-Би 2007 онд ШУТИС-ийг график дизайнераар төгссөн. 

-Анх яаж Япон улсыг зорив?


-Би их сургуулиа төгсөөд Японы хөрөнгө оруулалттай “Бютик Монгол” компанид график дизайнераар ажилласан. Төд удалгүй Япон улс дахь төв оффист нь ажиллах боломж олдсон. Багаасаа авто машинд сонирхолтой байсан болохоор “Тоёота моторс” корпорацид ажилд орохыг хүссэн л дээ. Одоогоор “Тоёота моторс” корпорацийн Японы зүүн хэсэг дэх салбарын инженер, бизнес партнер буюу гэрээт ажилтан гэж явдаг. Том корпораци болохоор үндсэн ажилтнаас гадна маш олон гэрээт ажилтантай...

Үргэлжлэл \"Дорнод зон\" сэтгүүлийн шинэ дугаарт...

Уншигч та бүхэн \"Дорнод зон\" сэтгүүлээ \"Ольхон\", \"EF\" супермаркетийн сүлжээ дэлгүүрүүдээс мөн \"Дорнод\" сонины редакциас авах боломжтой. 


\"\"
  • Отгонтуяа
  • 2513
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313