Харин гэмт хэрэг зөрчлийн бүртгэгдсэн байдлыг газар зүйн байршлаар нарийвчилж үзвэл аймгийн төвд бүртгэгдсэн хэрэг 52,7%-г эзэлж байгаа ба өмнөх оноос 7,3 хувиар буурчээ.
Гэмт хэрэг өссөн шалтгаан нөхцлийг Монгол Улсын Их Хурлаас шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбон тайлбарлаж байна.
Тухайлбал, танхайрах гэмт хэрэг өссөн байгаа нь хуучин мөрдөгдөж байсан хуулиар нийгмийн дэг журмыг ноцтой зөрчсөн үйлдлийг гэмт хэрэг гэж үздэг байсан бол одоогийн мөрдөгдөж буй хуулиар бүлэглэн нийгмийн хэр журмыг зөрчихөөс гадна олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжтэй үйлдэл гаргасан бол энэ төрлийн гэмт хэрэг гэж үзэж шалгаж шийдвэрлэж байгаатай холбоотой гэж аймгийн цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.