2018 оны хамгийн сүүлийн өдөр буюу 12 дугаар сарын 31-нд Хятадын хамгийн хүйтэн цэг Гэгээн гол хотод Олон улсын марафон гүйлтийн тэмцээн боллоо. Уралдааны өдөр гадаа -36 градус хүйтэн байсан ч Кени, Индонез, Швейцарь, Ирланд, Орос, Монгол зэрэг 9 орны 1600 гаруй тамирчид оролцжээ.
Гэгээн гол хотод өвлийн марафон дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа нь энэ юм. Тамирчид 21 км, 5 км-ийн гүйлт, 2 км-ийн спорт алхаа гэсэн гурван төрлөөр өрсөлдөж Кени улсын тамирчин Мүгенд 1 цаг 16 минут 42 секундэд 21 км-ийг туулж уралдаанд түрүүллээ. Удаах байранд Ян бө Үн шалгарч, Бай фен Ян гутгаар байранд оржээ. Харин эмэгтэйчүүдийн марафон гүйлтэд Гэгээн гол хотын Ли Шин жай 1 дүгээр байранд орж, Шин зэ Жүн удаалж, Монгол Улсын тамирчин Дугармаа гутгаар байранд оржээ.
“ХөлөнбуйрынӨдрийн сонин”-оосСурвалжлагч Үан хай то, Жан үэн шү,Нарсу, Цэнгэл, Халиунаа