Гэгээн гол хотын Цас мөсний баярыг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Гэгээн гол хот Дундад улсын хамгийн хүйтэн цэг төдийгүй -58 градус хүрдэг ч байгалийн сайхныг нь, сонирхолтой арга хэмжээгээр дүүрэн цас мөсний баярыг нь зорьж ирэгсэд олширсоор байгаа аж.
Гэгээн гол хот Өвөрмонголын өвлийн аялал жуулчлалын гол бүс нутаг юм. Цас мөсний баярыг зорьж ирсэн жуулчид Олгуяа нисэх онгоцны буудалд Гэгээн голын 40 жилийн түүх, хөгжил цэцэглэлийг өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж, Олгуяа тосгонд цаа бугын нүүдлийг сонирхож, түүдэг гал, цасан дахь уралдаан, цасан машинаар тоглож, нутгийн идээг амтлах гээд олон сонирхолтой зүйлсийг хийх боломжтой.
Харин маргааш буюу 12 дугаар сарын 31-ний өдөр Дундад улсын хүйтэн туйлын олон улсын мөс цасны марафон тэмцээнийг зохион байгуулах юм байна.
Нарсу, Цэнгэл, Саруул