Язгуур урлагийн хамтлаг тоглолт хийв

2018 оны 11-р сарын 21 өдөр
 \"\"
“Хятадын үндэстнүүдийн ардын дуу хөгжмийн долоо хоног” арга хэмжээ Бээжин хотод боллоо. Хятадын үндэстнүүдийн ардын урлагийг судлах, хамгаалах, уламжлах зорилгоор Хятадын хөгжмийн дээд сургуулиас хоёр жил тутамд зохион байгуулдаг уг арга хэмжээнд Хөх нуур мужийн Хайшигийн Монгол, Түвд үндэстний өөртөө засах жөүгийн язгуур урлагийн хамтлаг оролцож байгаа юм.

\"\"
Хөхнуур мужийн Хайшигийн Монгол, Түвд үндэстний өөртөө засах жөүгийн язгуур урлагийн хамтлаг энэ удаад Төвийн үндэсний их сургууль, Үндэсний дуу бүжгийн театрын архивын танхим, Төвийн дуу бүжгийн дээд сургуульд 3 удаа тоглолт хийх аж. Тоглолтод үндэсний онцлог бүхий ерөөл “Найрын гурван дуу”, уртын дуу, “Хайрын дуу”, гүр дуу зэргийг үзэгч олонд хүргэсэн байна. Хамтлагийн уран сайханч Цэрэндулам 73 настай ажээ. Тэрээр “Би малчин хүн. Бичиг үсэг мэдэхгүй, нэрээ ч бичиж чадахгүй хэдий ч ардын дуугаа олон жил дууллаа. Урлагийн буянаар Бээжин хотод ирж үзлээ” гэсэн юм.

\"\"
Нарсу, Баярт, Цэнгэл, Саруул, Урьхан, Хэрлэн

\"\"
\"\"
\"\"\"\"
  • Отгонтуяа
  • 553
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313