“Уянга” Монгол уран бичлэгийн үзэсгэлэн Улаанбаатарт дэлгэгдлээ

2018 оны 11-р сарын 12 өдөр
 \"\"Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн Олон улсын үзэсгэлэн зохион байгууллаа. Үзэсгэлэнд ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошууны “Уянга” хүүхдийн уран бичлэгийн үзэсгэлэн урилгаар оролцсон юм. Монгол Улсаас 22, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсаас 3, Бүгд Найрамдах Халимаг улсаас 2, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 20, Бүгд Найрамдах Франц Улсаас 1 нийт 48 уран бүтээлчийн бүтээл дэлгэгдэв.

\"\"
Үзэсгэлэнд ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны Ухуулах сурталчилгааны хэлтсийн дарга Зань Гө Лянь, Утга урлагийн холбооны дарга Чи Хай Лунь, ажилтан Цэнгэл, Саруул, зураглаач Хэрлэн зэрэг албаны хүмүүс болон монгол хэл бичиг, түүх соёлын салбарын нэртэй эрдэмтэн, зохиолчид, каллиграфын шилдэг уран бүтээлчид, ЕБС-ийн багш, сурагчид оролцов. Сурагчийн бүтээлийн уралдаанд Шинэ барга баруун хошууны Нэгдүгээр дунд сургуулийн 1В ангийн Чандмань, Нэгдүгээр дундад сургуулийн 1А ангийн Соргог нар тэргүүн байр, тусгай байрын шагналыг гардав.

\"\"
Баярт, Цэнгэл, Саруул, Хэрлэн


\"\"
\"\"
\"\"
  • Отгонтуяа
  • 651
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313