БАЯНДУН СУМЫН СУРГУУЛЬД МАШИН БЭЛЭГЛЭВ

2017 оны 12-р сарын 6 өдөр
 \"\"Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, зохиолч, Монгол Улсын гавьяат багш Дондогийн Цэвэгмидийн нэрэмжит Баяндун сумын сургууль шинэ машинтай боллоо.

Тус сургуулийн багш, сурагчдын хувьд улс, аймаг, хотын чанартай уралдаан тэмцээн, олимпиадад тогтмол амжилттай оролцож ирсэн. Гэвч тэдний хувьдхүндрэлтэй нэг асуудал нь унаа унш байж энэ талаар холбогдох газар, хүмүүст олон жил хандсангэдэг. Харин Улаанбаатар хот дахь Баяндун сумын нутгийн зөвлөл, “Улз гол” ХХК-тай хамтран тус сургуульд 2017 онд үйлдвэрлэсэн “Hyunda H1” загварын цоо шинэ машиныг бэлэглэж олон жилийн хүсэл мөрөөдлийг нь биелүүлсэнд Баяндун сумынхан баяртай байна.
“Улз гол” ХХК-ийн захирал Амарын Бүрэнтогтох шинэ машины түлхүүрийг гардуулахдаа өөрийн өвөг дээдэс, аавынхаа нутгийн ард олонд сэтгэлийн “өртэй” явдгаа хэлж, тус сургуулийн багш, сурагчдад амжилтын дээдийгерөөсөн. Тус компанийн хувьд Баяндун суманд олон жил үйл ажиллагаа явуулж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сум орны хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмэр их гэдгийг сум орны удирдлага, нутгийн зон олон энэ өдөр онцолж байлаа.

Баяндун сумын сургууль 1923 оны 10-р сарын 15 нд Улз голын буриад хошууны бага сургууль нэртэй байгуулагдсан түүхтэй. Сургууль анх байгуулсан оныг бэлгэдэж дээрх машинд 00-23 ДОА дугаарыг авсан гэдгээ Бүрэнтогтох захирал хэлж, аймгийн төвд ирэх үед “Чадангууд” төвийн дулаан гараашид үнэ төлбөргүй тавих “эрх”-ийг ч давхар олгов. Анх 42 сурагч, 2 багштай үйл ажиллагаагаа эхэлж байсан тус сургууль өнөөдөр 57 багш 565 сурагчтай 2 ээлжээр хичээл хүмүүжлийн ажлаа явуулж байна.
  • Отгонтуяа
  • 578
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313