Дорнод аймгийн жүдо бөхийн тамирчин Д.Эрдэнэбаяр Азийн Паралимпын хошой хүрэл медальтан боллоо. Тэрээр 90 кг-ийн жинд барилдаж, дөрвөн ялалт байгуулснаар хүрэл медаль хүртэв.
Бүгд найрамдах Индонез улсын Жакарта хотноо болсон уг наадамд 43 орны 3 мянга гаруй тамирчин 18 төрлийн спортоор өрсөлдсөн. 18 дахь удаагийн наадамд Монголын баг 40 гаруй тамирчин, 20 гаруй дасгалжуулагч, багш, эмч, менежер гэсэн бүрэлдэхүүнтэйгээр оролцож 9 спортын төрөлд 40 тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэн 25-р байрт жагссан амжилттай байна.
Д.Эрдэнэбаярын хувьд жүдо бөхийн спортоор хичээллээд 10 гаруй жил болж байгаа юм. 2014 оны Инчёны Азийн паралимпоос анхны хүрэл медалиа хүртэж байжээ.