Дорнод аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, ШББХ-ны Ухуулах хэлтэстэй хамтран “Шинэ барга баруун хошуутай танилцацгаая” намрын аялалыг тав дахь удаагаа зохион байгууллаа. Энэ удаагийн аялалд хоёр улсын 40 гаруй сурагч, арваад багш нар оролцжээ. Тэд эхний өдөр ШББХ-ны Хөлөн балгасын хөгжил цэцэглэлтэй танилцаж, Манжуур хотын Шинжлэх ухааны музей болон Заланнуурын Шинжлэх ухааны музейг сонирхсон.
Дараагийн өдөр ШББХ-ны Хоёрдугаар бага сургуулийн Мулан багш, Чойбалсан хотын улсын тэргүүний 1-р сургуулийн багш Отгонбилэг багш нар хичээл заажээ. Мөн ШББХ-ны Гөхуа салхин станцтай танилцав. Аялалын төгсгөлд Хятад, Монгол хоёр улсын сурагчид авьяас чадвараа харуулан уран зургийн үзэсгэлэн гаргаж, урлагийн тоглолт тавьжээ.
Тянь Зүнь Лянь,Баярт, Цэнгэл,Саруул, Хэрлэн