ӨМӨЗО-ы Ардын Эмнэлгийн хороо энэ оны 6 дугаар сараас эхлэн түргэн тусламжийн үйлчилгээг нисдэг тэргээр үзүүлж эхэлжээ. Энэ үйлчилгээ Өвөрмонголдоо анхдагч болсон төдийгүй түргэн тусламжийн үйлчилгээ шинэ шатанд хүрснийг илтгэсэн үзүүлэлт гэж тус эмнэлгийнхэн үзэж байгаа юм.
Түргэн тусламжийн нисдэг тэргэнд яаралтай тусламжид шаардагдах тоног төхөөрөмж болох амьсгалын аппарат, эм тариа зэрэг бусад зүйлсийг байрлуулсан байна. Өвөр Монголын цаг уурын нөхцөл эрс тэс, зарим алслагдмал сум суурин руу зам тааруу, бартаа ихтэйгээс түргэн тусламж очиход хүндрэл бэрхшээл багагүй тулгардаг байсныг ийн шийджээ.
Ардын Эмнэлгийн Хороо, Хөх хотын 120 дамжуулагч төв нь Шанхай хотын “Жинь Хүй” агаарын тээврийн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулснаар дээрх үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
Баярт, Цэнгэл, Саруул, Хэрлэн