Монгол түмний соёлын биет бус өвийг өвлүүлэн уламжлах, хойч үедээ таниулах зорилготой “Байгаль, соёлын өвийн өдөрлөг”-ийн ээлжит үзэсгэлэн, тоглолт Шинэ барга баруун хошуунд боллоо. Он гарсаар 10 гаруй удаа зохион байгуулж буй уг өдөрлөгийн энэ удаагийнхад соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид болох “Баргажин гуа” хувцас заслын нийгэмлэг, арьсан эдлэл урлаач, алт мөнгөний дархан, модон сийлбэрч, эсгий урлаач зэрэг 40 гаруй уран бүтээлчийн хоёр зуу гаруй бүтээл дэлгэгдэв.
Уран сайхны тоглолтод уртын дуучин Хишигдэлгэр “Алтай уулын бараа”, Барга уртын дууны нийгэмлэгийнхэн “Дөрвөн настай халиун”, дуучин Тулга “Нөхөрлөлийн дуу” зэрэг барга түмний ардын болон нийтийн дууг сонирхуулж, “Баргажин гуа” хувцас заслын нийгэмлэг загварын үзүүлбэр толилууллаа.
Тус өдөрлөгийг ШББХ-ны Намын хороо, Засгийн ордон, Намын хорооны Ухуулах хэлтэс, Соёл тамир сонин мэдээ хэвлэл радио \\жуулчлал, түүхийн дурсгалт зүйл\\-ийн товчоо, Соёлын ордон, Биет бус соёлын өвийг хамгаалах төв зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан юм.
“Хөлөнбуйрын өдрийн сонин” Баярт, Цэнгэл, Саруул, Хэрлэн