Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улсын манлай шалгаруулах сурын тэмцээнээс Хөлөнбуйр хотын мэргэн харваач Баясгалан мөнгөн медаль хүртлээ.
Өнгөрөгч тав дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 6-ны хүртэл үргэлжилсэн уг тэмцээн Жьэжиан мужийн Ханьжиү хотод болсон.
Тэмцээний эхний өдөр Баясгалан оноогоороо 3 дугаар байранд орж, шигшээ 16-гийн шалгаруулалтад Жьжиан мужийн тамирчныг 6:0-ээр цэвэр ялан эхний 8-д үлдсэн юм. Улмаар Лиёнинь мужийн тамирчныг 6:0-ээр ялж, аваргын төлөө Гуаньши мужийн тамирчинтай таарч 2 дугаар байранд орсон юм.
Тэмцээнийг Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоот хурал, Хятад улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олимпын зөвлөл, Жьэжиан мужийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоот хурлаас хамтран зохион байгуулжээ.
Уг тэмцээнд 69 тамирчид оролцсон юм.
Хөлөнбуйрын сонин, Баярт, Цэнгэл, Саруул, Хэрлэн