Хүүхдийн баяраар...

2018 оны 6-р сарын 1 өдөр
 \"\"
Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуунд жил болгоны 6 дугаар сарын 1-ний өдөр баяр хөөр, мартагдашгүй дурсамжаар дүүрэн өнгөрдөг. ШББХ-ынхан Дэлхийн хүүхдийн баярыг 69 дэх жилдээ тэмдэглэж байна.

ШББХ-ны 1 дүгээр цэцэрлэгийнхэн “Хүүхдийн баяр”-аа тэмдэглэв

\"\"
Шинэ барга баруун хошууны Нэгдүгээр үндэстний хүүхдийн цэцэрлэг энэ өдрийг “Булбарай цоморлигийн баясал” уриан доор тэмдэглэн өнгөрүүллээ. ШББХ-ны Засгийн ордны хошууны дарга, намын орлогч дарга, хошууны орлогч дарга нар хүндэт зочноор саатаж, хүүхдүүддээ баярын өдрийн халуун мэндийг хүргэж, хамтдаа баяраа тэмдэглэжээ.


\"\"
\"\"

ШББХ-ны 2 дугаар Үндэстний цэцэрлэг

\"\"
Энэ жилийн “Хүүхдийн баяр”-аар 2 дугаар цэцэрлэгийнхэн “Хүсэл жигүүрлэсэн авьяаслаг 6 сарын 1” уран сайхны тоглолтоо хошууны Залуучууд төвд зохион байгуулжээ.

\"\"
\"\"

“Суръя” хүүхдийн цэцэрлэгийнхэн “Хүүхдийн баяр”-аа хөдөө тэмдэглэв

\"\"
Хайлаар хотын “Суръя” хүүхдийн цэцэрлэгийн хүүхэд багачууд аав ээж нартаа урлагийн тоглолтоо өргөн барив. Тэд баярын өдрөө хөдөө тэмдэглэн өнгөрүүлэхээр шийджээ. Хөдөө цэвэр агаарт амарч зугаалахын зэрэгцээ олс татах, хөл бөмбөг тоглох, гүйлтийн тэмцээн зохиож хөөр хөгжөөнтэйгөөр нэг өдрийг өнгөрүүллээ.

\"\"
\"\"
Шинэ барга баруун хошууны Нэгдүгээр бага сургуульд

\"\"Шинэ барга баруун хошууны Нэгдүгээр бага сургууль энэ өдрийг “Хүсэл давах хөөрхөн багачууд” уриан дор сургуулийн наадам, урлагийн тоглолт, спортын тэмцээн уралдаан явуулж, эрийн гурван наадам зохион байгуулав.

\"\"
\"\"
Шинэ барга баруун хошууны Хоёрдугаар бага сургуульд

\"\"
Шинэ барга баруун хошууны Хоёрдугаар бага сургууль өнөөдөр “Үндэстний бүлгэмдлээ магтан дуулж, уламжлалт соёлоон өвлөн залгамжлая” уриан дор хоёрдох удаагийн сургуулийн наадам, урлагийн тоглолт, хүнд хөнгөн спорт болон эрийн гурван наадмаа зохион байгууллаа.

\"\"
\"\"
\"\"
Баярт, Цэнгэл, Саруул, Хэрлэн
  • Отгонтуяа
  • 458
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313