12 дугаар цэцэрлэг Улсын тэргүүнээр шалгарлаа

2018 оны 6-р сарын 20 өдөр
 \"\"
Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэг “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарлаа. Энэ жилийн тухайд Нийслэлийн Баянгол дүүргийн 185 дугаар цэцэрлэг, Өвөрхангай аймгийн 2 дугаар цэцэрлэг мөн шилдгээр шалгарсан юм.

Улсын шилдэг цэцэрлэгүүд “Дэлхийн багш нарын өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээний үеэр шагналаа гардаж авах юм.

12 Дугаар цэцэрлэгийн түүхийг сөхвөл, 1982 онд хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр баригдаж 4 бүлэг 90 хүүхдийн ортой, 16 ажилтны орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлжээ. 2012-2013 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг шинээр барьж өргөтгөн, одоо 11 бүлэг, 480 хүүхэд 38 багш ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна. Тус цэцэрлэг хамран сургалтыг жил бүр ахиулан, 85 хувьд хүргэн 36 дэхь жилдээ сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг амжилттай хүргэн ажиллаж байгаа юм.

Улсын тэргүүний цэцэрлэг, сургуулийн батламж нь 5 жилийн хугацаанд хүчинтэй байдаг.
  • Отгонтуяа
  • 557
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313