АЙЗАМ: ХӨДӨЛМӨР ХҮНИЙГ БҮТЭЭЖ ХҮН ХӨДӨЛМӨРӨӨР ӨӨРИЙГӨӨ ШУНГАНА

2025 оны 7-р сарын 3 өдөр

 Эвенки үндэстний ийм нэгэн домог яриа байдаг эрт уртын цагт Эвэнкичууд умардын хүйтэн оронд оршин амьдрахдаа нарны илчийг юунаас ч илүү хүсэн даатгадаг байжээ. Энэ үед “Шибүүн унааж” хэмээх наран хүүхэн нарны дулаан илчээр Эвэнкичуудэд гэрэл гэгээ халуун дулаан ба хүсэл эрмэлзлэлийг авчирч өгсөн гэдэг. “Шибүүн унааж”-г дурсгахын тулд Эвэнкичууд ажилч хөдөлмөрч хоёр гар болон оюун ухаанаараа гойд сайхан “Наран хуар”-ын гар урлалын бүтээгдэхүүнийг урлан бүтээж, аз жаргал сайн сайхан бүхнийг бэлгэддэг юм. Шинэ цаг үеийн эрчинд “Наран хуар”нь шинэ амиллаа олж, одоо үеийн гоо сайхантай уялдан, элбэг баялаг өнгө будаг, олон ишт материалаараа улсын дотоод гадаадын жуулчдын анхаарлыг татаж байхаар зогсохгүй, 2015 онд ӨМӨЗО-ны зэрэглэлийн соёлын биет бус өвд жагсаагдав. Ийнхүү умард хилийн соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг болж, Эвенки үндэстэн цаашилбал Өвөр Монголын соёлын гэрэл цацрангуй нэрийн хуудас болсон байна.“Наран хуар”-ын гар урлалыг дуридвал, шинэ цаг үеийн үйлс бүтээгчийн нэгэн болох “Наран хүүхэн” Айзамыг юун андах билээ.
4-р сарын 24-ний өдөр Өөртөө засах орны хөдөлмөрийн жишээч ба тэргүүний ажилтныг хөхүүлэн сайшаах их хурал Хөх хотод зохион байгуулагдаж, ногоон өнгийн үүлэн угалзан тэрлэгээрээ гоёсон Эвенки хүүхэн Айзам Өвөр Монголын өөртөө засах орны хөдөлмөрийн жишээчийн яруу алдрыг гардаж билээ.Залуу зандан насандаа гал шиг бадарч, олны бахархалд хүрч байгаа тэр охин бид бүгдийн яахийн аргагүй суралцууштай дууриалал болох юм.
Тэрээр 1991 оны 12-р сард Эвенки үндэстний өөртөө засах хошууны Имин сумны Агуйт гацаанд аав ээжийнхээ алдрай үр нь болон заяажээ.Түүний ажил үйлсийн сонголтонд гүн нөлөө үзүүлсэн хүн бол түүний ээж Уран болно. Уран бол ӨМӨЗО-ны зэрэглэлийн соёлын биет бус өвийн нэг болох “Наран хуар”-ын төлөөлөгч өвлөн уламжлагч юм. Тэрээр 2010 онд “Наран хүүхэн” соёлын хөгжүүлэлтийн хязгаарт компаниа албан ёсоор ажилуулж эхэлжээ.
Айзам ч хархан багаасаа ээжийнхээ нөлөөгөөр үндэстнийхээ гар урлалын бүтээгдэхүүнд маш их сонирхолтой байж, 2014 онд Хөх хот Үндэстний дээд сургуулийн компьютерийн мэргэжлээр их сургуулиа төгссний дараа ээжийнхээ компанид ажиллаад од болж байгаа юм.Олноороо үйлс бүтээж, даяараа шинийг сэдэн үүдэж байгаа энэхүү цаг эринд, Айзамын “Наран хуар” нь шинэ цаг үеийн эрчинд шинэ амиллаа олж, уламжлалыг хүндэтгэсэн суурин дээр шинийг үүдэхийг баримтлан, өнгө ялгаран дэлгэрч, улсын дотоод гадаадын жуулчдын анхаарлыг татаж, дэлхийн хараанд хүргэж байна. Хөлс туслуулан дэлгэрүүлсэн цэцэгс гоёхон, хөдөлмөрч мэрийлтээр хийж бүтээсэн ажил үйлс улам бадрангуй байдаг. Айзам өдөр болгон нар мандахаас үдшийн бүрий болтол яаралтай ажиллаж, бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн цуглаанд оролцох, дадлага сургалт эрхлэх, дэлгүүрээ эрхлэх, шинэ бүтээгдэхүүн урлах өдөр хоногийг яаралтай боловч утга төгс өнгөрүүлнэ.
Тэр жил бүр “Наран хуар”-ын гар урлалын бүтээгдэхүүнээрээ улс, эл муж хотод эрхэлсэн үзэсгэлэн худалдаанд оролцдог. Бүх Хятад улсын соёлын биет бус өвийн үзэсгэлэн, Хятад улсын Аялал жуулчлалын таваарын үзэсгэлэн,    Шенжений Соёлын үзэсгэлэнгийн цуглаан, ӨМӨЗО-ны Соёлын үзэсгэлэнгийн цуглаан зэрэг улсын дотоодын үзэсгэлэн цугалаан бүхэнд түүний “Наран хуар”-ын бүтээгдэхүүн байгааг олж хардаг.
Энэ нь Эвенки үндэстний соёлыг биечилэн ойлгоход чухал нөхцлийг нь хангаж, хойч үеийнхнийг хөтлөн дагуулж соёлын биет бус өвийг ойлгуулан таниулж, үндэстний соёлыг уламжлан, түгээн дэлгэрүүлж байна. Амьдрал гэгч чармайлгатай хүнд аз жаргал олгодог, халуун сэтгэлгэтэй хүнд  буян заяаг нь дэлгэрүүлж өгдөг. Хөлөнбуйрын уудам элгэнд, Эвенки нутгийн халуун хөрсөнд, ерээд оны Эвенки хүүхэн Айзам үндэстний уламжлалт гар урлалын бүтээгдэхүүнээ бүтээж, улсын дотоод гадаадын хэрэглэгчдийн гарт хүргэснээр зогсохгүй, нутгийн хүмүүсээ дагуулан баян чинээлэг зол жаргалант амьдралын замаар замнуулсан байна. Айзам ээжтэйгээ хамт ХАА-г хөгжүүлхэд идэвхтэй туслалцаа үзүүлж, Хөлөнбуйрын эл газраас хүрэлцэн ирсэн хүмүүст “Наран хуар”-ын гар урлалын бүтээгдэхүүн урлах мэргэжлийг зааж, ядуу айлд төлбөргүйгээр материал хангахын хамт тэдний бүтээгдэхүүнийг худалдан авч, маш олон ядуу айлуудыг тогтвортой орлоготой болгож, тэд нарт маш их хавсарлага дэмжлэг үзүүлсэн байна.Залуу нас бол дээд тэнгэрээс хэн бүгдэд адилхан тохиосон ганцхан олдох аз буян билээ. Айзам шиг залуу насаа халширалгүй мэрийлтээр, соёлын биет бус өвийн уламжлан хамгаалалтаар, шинийг үүдэх оролдлогоор чимэглэж явах гэгч бас нэгэн зүйлийн зол жаргал,эрхэм нандин амьдралын сонголт ажээ. Амжилт бүтэмж нь хатуужилтай чармайлгаас ирж, алдар нэр нь үйлс бүтээлээр олдог хэмээх үгийн учир утгыг “Наран хүүхэн” Айзамын бие дээрээс харж болно.Тэр орны зэрэглэлийн хөдөлмөрийн жишээч, хотын зэрэглэлийн хөдөлмөрийн жишээч, соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч, Хөлөнбуйр хотын Эмэгтэйчүүдийн хувцас заслын нийгэмлэгийн орлогч дарга зэрэг нийгмийн тушаал, яруу алдрыг хатуужилтай чармайлгаараа хүртэж, Өвөр Монголын өөртөө засах орны “Таван нэгийн инженер”-ийн шагнал, Өвөр Монголын залуучуудын шинийг сэдэн ажил үйлс босгох шилдэг жишээч, Хөлөнбуйр хотын хөдөө тосгон малжих орныг баяжуулах залуу жишээч дагуулагч, “Эвенки үндэстний өөртөө засах хошууны тал нутгийн чадвартан”, “Шилдэг залуу үйлс бүтээгч”-ийн шагнал хөхүүлэл, яруу алдрыг олонтоо хүртэж байв. Шаргуу хатуужилтай хөдөлмөрийн дундаас аливаа амжилт бүтээл амилан төлждөг. Айзамын хийж бүтээсэн “Наран хуар”-ын бүтээгдэхүүн болгонд түүний хүч хөлс, оюун ухаан шингэж, явж өнгөрсөн ул мөр, хүртэж өнгөрсөн шагнал хөхүүлэл бүрд түүний хүсэл тэмүүлэлд нь тодорхой зорилт, харалт агуулагддаг. Нарны зөөлөн илч шиг сэтгэлийн дулаан чанараараа “Наран хүүхэн” Айзам “Наран хуар”-ын ажил үйлсдээ итгэл сэтгэлээрээ зүтгэж, үндэстний соёл иргэншил, соёлын биет бус өвөө уламжлан залгамжилж, хайртай үйлсдээ халуун хайраа эвлүүлэн, шинэ цаг үеийн эрчинд итгэл төгөлдөр урагшилна. Дуулж явбал дэлхий баясна гэдэг шиг чармайж зорьж явбал амьдрал үйлс урагштай. Амьдралдаа харалт тодорхой, үйлстээ сэтгэл шуудамгай “Наран хүүхэн” Айзамын амьдралын зам, үйлсийн харгуй улмаас улам өөд эсрэг, ялгам урагштай байхын өлзийтэй зөгнөлийг дэвшүүлж сурвалжлагаа өндөрлүүлье!
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 13
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313