ГАЙ ХУНЬЯАН: ЧУЛУУН ДЭЭРХ УРАН БҮТЭЭЛЭЭРЭЭ УМАРД ХИЛИЙН СОЁЛОО ЗУРАГЛАНА

2025 оны 7-р сарын 2 өдөр

Хөлөнбуйр хотын Залайнуур тойрогт нэгэн наяан оны уран бүтээлч бүсгүй чулууг зургийнхаа цаас болгож, умард хилийн сүрлэг сайхан өнгө үзэмж болон соёлын агуулагдахууныг түм буман жил байгаль эхийн гараар бүтээсэн чулуун дээр зурж урлан, уламжлалт чулуун дээрх зургийн уран бүтээлээр шинэ цаг үед цог бадрангуй амьжирлын хүчийг өгч яваа түүнийг Гай Хуньяан гэдэг. Тэр Залайнуур Дүүргийн албан газрын ажилтан. Хятад улсын Ардын уран бүтээлч, урлагчдын холбооны гишүүн, ӨМӨЗО-ны Ардын уран бүтээлч, урлагчдын холбооны гишүүн, Хөлөнбуйр хотын Ардын уран бүтээлч, урлагчдын холбооны гишүүн, Залайнуур тойргийн чулуун зургийн алдарт хүмүүсийн хэлтэсийн дагуулагч болно. 
Гай Хуньяан багаасаа зураг зурах дуртай, багадаа харандаагаар чулуу, мод зэрэг юм болгон дээр зураг зураад явдаг гэх. 2016 онд Гай Хуньяан уран бүтээлийнхээ замналын анхны алхамыг эхлүүлж бүтээлээ туурвиж эхэлжээ. Тэр Хөлөнбуйрын тал нутагдаа уран бүтээлийнхээ онгодоо сэргээж, байгалийн өнгө үзэмж, зан заншил, түүх соёлыг уран бүтээлдээ уусгадаг. Нэг удаагийн тохиолоор Шинжаангийн Уйгарын өөртөө засах орны зэрэглэлийн соёлын биет бус өв болох “Чулуун сийлмэлийн будагт зураг”-ийн өв залгамжлагч Ма Имин багшийн шууд шавь болсон. Мастерийн удирдлаган дор ур чадвар маань улам боловсорч, ахисан гэх.
 Чулуун зургийн талаар миний хамгийн их татдаг зүйл бол байгалийн гоо үзэсгэлэнг хиймэл гоо сайхантай төгс хослуулж, өвөрмөц уран сайхны эффект бий болгосон явдал юм. Чулуун зураг нь чулуун дээр зурснаар чулууны байгалийн хэлбэр, бүтэц, ширхэгийг хадгалж үлдэхийн зэрэгцээ гоёмсог дизайн, будгийн техникээр дамжуулан чулуунд шинэ амьдрал, уран сайхны үнэ цэнийг өгдөг. Өнгөний зураас нэмж, сэтгэл дэх зураг аажим аажмаар чулуун дээр дүүрч байгааг хараад энэ мэдрэмж намайг маш их баярлуулдаг.

Чулуун зургийн урам зориг нь байгаль, амьдралаас ирдэг. Хөлөнбуйрын баялаг, өнгөлөг нутаг надад бас их уран бүтээлийн материал, урам зориг авчирдаг. Чулуунууд олон сая жилийн өнгөрөлтийг туулсны хувьд түүний өнгө, бүтэц нь өвөрмөц бөгөөд энэ нь чулуун зураг болон энгийн ур чадварын хоорондох хамгийн том ялгаа юм. Чулуун зураг бол Өвөр Монголын хадны зураг, Дунхуанчуудын соёлын агуйн ханын зургаас үүссэн эртний уран зургийн урлаг юм. Олон жилийн турш чулуун зураг нь хадны хана, чулуун дээр бодит буюу хийсвэр урлагийн арга барилаар зураг зурах, цүүцлэх замаар эртний хүн төрөлхтний нийгмийн амьдралын олон талыг тэмдэглэж ирсэн. Чулууг цаас болгон ашиглах нь анхны чулууны байгалийн сонирхлыг хадгалахаас гадна уран зургийн ур чадвар, техникийг нэгтгэдэг. 
Чулуун зургийн уламжлалт байдал нь түүний түүхэн өв, ур чадварын үргэлжлэлд голлон тусгагдсан байдаг. Уламжлалт чулуун уран зураг нь ихэвчлэн байгалийн чулууг ашигладаг бөгөөд сийлбэр, өнгөлгөө зэрэг гар аргаар байгаль, хүн төрөлхтний хослолыг харуулдаг. Уламжлалт чулуун зураг нь нарийн ширийн зүйл, нарийн урлалыг анхаарч үздэг бөгөөд сэдэв нь ихэвчлэн түүх, шашин шүтлэг, домог зүй гэх мэттэй холбоотой байдаг. Орчин үеийн байдалд чулуун зураг нь уламжлалын үндсэн дээр илүү орчин үеийн элементүүд, гоо зүйн ойлголтуудыг нэгтгэдэг. Илэрхийлэх хэлбэрүүд нь хийсвэрлэл, минимализм гэх мэт илүү олон янз байдаг. Орчин үеийн чулуун зураг нь хувь хүний илэрхийлэл, уран сайхны шинэчлэлд илүү анхаарал хандуулж, сэдэв нь нийгэм, байгаль орчин, технологи зэрэг орчин үеийн асуудлуудыг хамарсан өргөн хүрээтэй байдаг. Чулуун зургийн "уламжлалт байдал", "орчин үеийн байдал" нь эсрэг тэсрэг зүйл биш, харин бие биетэйгээ нэгтгэж чаддаг. Техник, материал, дизайны үзэл баримтлалыг шинэчилснээр чулуун зураг нь уламжлалын мөн чанарыг хадгалаад зогсохгүй шинэ эрч хүчийг цацруулжээ.
Зарим чулууны гадаргуу тэгш бус, барзгар байдаг тул тэдгээр дээр гоёмсог, жигд шугам зурахын тулд хүч, байршлыг зөв хэмжих, хэв маягийг тогтвортой байлгах зэрэгт анхаарах шаардлагатай. Би өдөр бүр дор хаяж 30 минут зарцуулан, 200 хэвтээ, 200 босоо шугам зурж дасгал хийдэг. Мөн өнгөтэй ажиллахдаа тод, ханасан өнгө гаргахын тулд олон давхар будгийг хэрэглэдэг – жишээ нь, нэг дэлбээ цэцгийг гэхэд олон удаа будна. Энэ урлагийн замд хямд замаар гүйхгүй, зөвхөн тэвчээртэй дасгал, туршилтаар л техникийг эзэмшиж болно. 
 Уран бүтээлээ хийх явцад Гай Хуньяан бас хэрхэн чулууны уг хэлбэрийг үндэслэн зурж төлөвлөхийн өрсөлдөөнд тулгарч байжээ. Дэлхий дээр ижил төстэй хоёр чулуу байдаггүй. Чулууг хэдэн зуун сая жилийн турш байгаль сийлсэн бөгөөд баялаг, олон янзын өнгө, бүтэцтэй байдаг. Чулуу бүр өөрийн гэсэн өвөрмөц элементүүдтэй байдаг. Би чулууг дахин бүтээхийн тулд түүний өвөрмөц бүтэц, өнгө, бүтцийн түвшинг шинжилдэг. Энэ нь чулуун зургийн өвөрмөц байдлыг харуулсан бөгөөд хуулбарлах боломжгүй юм. Бүтээлийн явцад би чулууны өвөрмөц уран сайхны увдисыг харуулахаас гадна чулуунд шинэ амьдрал бэлэглэхийн зэрэгцээ энгийн чулууг "шинэхэн" болгохын тулд төрөл бүрийн арга хэрэглэдэг. Чулуун зураг бүтээхэд надад тулгардаг хамгийн том бэрхшээл бол чулуунуудын шинж чанарыг ойлгох явдал юм. Чулуу бүр өөрийн гэсэн өвөрмөц хэлбэр, бүтэц, өнгөтэй байдаг бөгөөд эдгээр шинж чанарууд нь ажлын эцсийн үр дүнд нөлөөлнө. Тиймээс чулууг сонгох, хээ угалз бүтээхдээ чулууны онцлог шинжийг сайтар ажиглаж, дүн шинжилгээ хийж, уг бүтээл нь чулууны гоо үзэсгэлэн, өвөрмөц байдлыг бүрэн харуулж чадахуйц байх ёстой. Энэ туршлага намайг тэвчээртэй, нягт нямбай байж, хамгийн тохиромжтой үр дүнд хүрэх хүртэл ажлыг байнга тохируулж, сайжруулахад сургасан. Энэхүү ажлын хандлага нь чулуун будгийн ажилд илүү их амжилт, сэтгэл ханамжийг өгдөг.
Гай Хуньяаны чулуун уран зургийн урлаг нь өнгө, сэдэв, сэтгэл хөдлөлийн илэрхийлэлээр дамжуулан төрөлх хот, цаг үеийн сэтгэл хөдлөлийг агуулдаг. Эх орны үзэсгэлэнт уул ус, Хөлөнбуйрын уудам тал нутаг, бэлчээрийн амьд мэт амьтад, Залайнуурын гүн гүнзгий түүх соёл зэрэг бүтээлүүд багтсан болно. Мөн эх орон, төрсөн нутгаа хайрлах хайраа чулуун зургаар илэрхийлсэн байна.
Умард соёлыг сурталчлах чиглэлээр улаан соёл, бэлчээрийн соёл, тариалангийн соёл, Шар мөрний соёл, Цагаан хэрмийн соёл, үндэсний эв нэгдлийн тухай цуврал бүтээл туурвисан. Энэхүү цуврал бүтээл нь умрадын байгалийн үзэмж, угсаатны амьдралыг харуулсан бөгөөд бүтээлүүд нь бэлчээр, мөнх цаст уулс, гол мөрөн зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудын сүр жавхлан, зохицол, нүүдэлчин ард түмний уламжлалт соёл, амьдралын хэв маягийг харуулсан байна. Бүтээлдэх малчин, морь, өргөө гэх мэт элементүүд нь умардын ард түмэн ба байгаль хоёрын эв найрамдалтай зэрэгцэн орших тухай ойлголтыг илэрхийлэхийн зэрэгцээ тэдний эрх чөлөө, эр зориг, тэсвэр тэвчээрийг биширдэг. Эдгээр бүтээлээр дамжуулан би илүү олон хүнд умард нутгийн өвөрмөц сэтгэл татам байдлыг ойлгож, үнэлж, соёлын солилцоо, өв залгамжлалыг ахиулна гэж найдаж байна. 
Уламжлалт гар урлалыг түгээн дэлгэрүүлхийн тулд Гай Хуньяан сургууль, олон нийт, музей гэх мэт соёлын харилцааны албан тушаалд чулуун зургийн сэтгэл татам байдлыг сурталчлах, чулуун уран зургийн урлагийг өвлүүлэн үлдээхийн тулд чулуун зургийн хичээлийг хальсанд буулгаж, лекц, газар дээрх зураг гэх мэтийг ашиглана. Чулуун урлах урлагт илүү олон хүн анхаарч, суралцаж, дурлаж, төрөлх нутгийнхаа соёл урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулцгаая хэмээн уриалмаар байна. Энэ ур чадварыг сурталчлах, өвлүүлэхээр төлөвлөж байна. Энэ чулуун зургаа илүү олон хүнд таалагдахын тулд үүнийг урагшлуулахаас гадна хойч үеэ энэ урлалыг үеэс үед өвлүүлж сургах хэрэгтэй. 
 Өв залгамжлагчдын ахмад үе аажмаар нас ахих тусам залуу үеийнхэн уламжлалт ур чадварт оролцох сонирхол, оролцоо багасч, өв залгамжлал тасардаг. Уламжлалт гар урлал нь ихэвчлэн их цаг хугацаа, эрчим хүчний хөрөнгө оруулалт шаарддаг ч эдийн засгийн үр өгөөж нь бага байдаг нь өв залгамжлагчдын амьжиргаанд хүндрэл учруулж, улмаар уламжлалт гар урлал аажмаар гадуурхагдах шалтгаан болдог. Уламжлалт гар урлалыг боловсролын системд оруулах нь сурагчдын гар урлалын ур чадвар, соёлын онцлогийг төлөвшүүлнэ гэж найдаж байна. Брэнд, үйлдвэрлэлийн сүлжээг бий болгосноор төр, нийгмийн бүх салбарууд уламжлалт гар урлалын зах зээлийн үнэ цэнэ, нөлөөллийг нэмэгдүүлэхийн тулд уламжлалт гар урлалын хамгаалалт, дэмжлэгийг нэмэгдүүлэх ёстой. Сонирхогч залууст уламжлалт соёлын мөн чанарыг эрхэмлэн дээдлэх үндсэн дээр орчин үеийн элементүүдийг уламжлалт соёлд шингээж, уламжлалт сэтгэл татам, орчин үеийн гоо зүйн хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ уран бүтээл туурвихыг хичээж ажиллахыг зөвлөж байна. Залуу андууд соёлын үнэт өвийг эрхэмлэн дээдэлж, идэвхтэй өвлүүлэн авч явах болно гэдэгт итгэлтэй байна.
Гай Хуньяаны 2020 оны чулуун дээрх бүтээл “Хятад улсын үүд” Бээжингийн 798 урлагийн тойргийн шинэ содон урлагчдын нэр дурдлагын үзүүллэгд сонгогдож, “ Монгол зан үйлийн чулуун зургийн цуврал бүтээл ” нь Хоёрдугаар удаагийн Өвөр Монголын уламжлалт гар урлалын содон бүтээлийн үзүүллэгийн шилдэг шагналыг хүртэв. 2022 онд Шэнхуа хорооны “Мянган хот зуун шианаас Хятад улсыг харахуйяа- Өвөр Монгол” тусгай нэвтрүүлэг “Гай Хуньяаны \чулуу\-ны янагийн зураг”-ийг нэвтрүүлэв. 2024 оны 8 сард Гай Хуньяан урилгаар 17 дугаар удаагийн Хятад улс \Ланжев\ -ын урлагийн бүтээлийг хураан хадгалах үзэсгэлэнгийн цуглаан жич Торгоны замын олон улсын чулуу сонирхох соёлын найрт оролцож, тус удаагийн үзэсгэлэн 8-р сарын 1-ний өдрөөс 5-ны өдөр болтол Гансугийн Олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдаж, бүтээл “Шюй Зиидүншен ” нь “Алтан тэмээ, чулуун урлагийн уран бүтээлийн шагнал”-ын нэгдүгээр байрын шагналыг хүртэв.
Гай Хуньяан бол чулуун зургийн урлагийн залгамжлагч ба шинийг сэдэн үүдэгч, тэр чулуун зурагтаа шингээсэн хайр болон тасралтгүй дадлагаараа урлагийн замаар  үргэлжлэн урагшилж байна. Тэр бийрээрээ чулуун дээр гойд сайхан зураг зурж, умард хилийн соёлыг уламжлан бадруулхад идэвхтэй хувь нэмэр үзүүлж буй. Түүний чармайлгаар, чулуун дээрх зургийн урлаг шинэ цаг үед нэн гэрэл гялбаагаа цацруулах болно гэдгийг итгэж байна.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 12
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313