ХАСБАЯР : МОНГОЛ ЦООЖ ХИЙХ УР ЧАДВАРААР СОЁЛЫН ӨВӨӨ УЛАМЖЛАН ТҮГЭЭНЭ

2025 оны 6-р сарын 30 өдөр

Монголчууд аль үеэс эхэлж цоож хэрэглэж эхэлсэн бол? Энэ нь түүхийн нэгэн оньс болж үлдсэн байна. Гэхдээ монгол цоож зөвхөн хулгай дээрмээс эд хөрөнгөө хамгаалах үйлдэлтэй биш харин их олон өвлөгдөж үлдсэн үндэсний урлалын нарийн ухаагдахуунтай юм. Монгол цоож нэрээр түгсэн энэ цомхон зохиомжит бүтээлийг эрт дээр үед хэрэглэж үзээгүй айл гэр, хүн байхгүй биз ээ.
Цаг үеийн хөгжилт дэвшилтээс үндэсний урлалыг илтгэсэн монгол цоож хэрэглэдэг хүмүүс одоо улам цөөрснөөс монгол цоожыг хийж чадах хүн ч явах дутмаа ховордож байна. Уран дарханы ур ухаанаар бүтсэн, өөрийн ур хийцийг тогтоож чадсан, өргөн олон нийтээр хэрэглэж байсан цоож бол монголчуудын уламжлалт соёлын өв юм. Өнөөдрийн сурвалжлагаар ажлынхаа чөлөө заваар монгол цоожоор овголсон алт, мөнгөний уран дархан Хасбаярыг сурвалжиллаа.
Хасбаяр 1966 оны 11 сарт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод аав Сэргэлэн, ээж Эрдэнэчимэгийн есөн хүүхдийн ууган хүү нь болж төрсөн. Найман наснаасаа сургууль соёлын мөрийг хөөж бага, ахлах сургуулиа Улаанбаатарын 8 жилийн 16-р сургуулиас төгссөн. 1987 оны 10 сарын 20-ны өдөр эх улсынхаа элгэнд харьж, дараа жил нь Шинэ барга баруун хошууны Ардын засгийн газарт ажиллаж өдийг хүрч байна. Тухайн үед Баруун хошууны даргатайгаа завшаанаар уулзан, түүнийг “Ийм сайхан залуу гадагш гарч суралцаж эрдэм мэдлэг сурвал таарна” гээд одоогийн Хөххотын Үндэстний дээд сургуулийн хамгийн анхны Хөтлөгч нэвтрүүлэгчийн курсэд суралцуулсан юм. Тэгээд тэрээр үргэлжлэн эрдэм соёлын мөрийг хөөж анх удаагаа Хөххотод очиж байлаа. Хасбаяр 1990 оноос 1992 он хүртэл одоогийн Хөххотын Үндэстний дээд сургуульд сурч, сургуулиа төгсөөд нутагтаа харьж ирсний дараа Хөлөнбуйр хотын Радио телевиз хороонд гурван сар хөтлөгч нэвтрүүлэгчээр ажиллав. Энэ хугацаанд Шинэ барга баруун хошууны Архашаат хилийн боомт нээгдэж, сүүлээр нь тэр хошуундаа харьж ажиллав. “Би Шинэ барга баруун хошууны Ардын засгийн ордны “Хөлөн” компаний орлогч  захирлаар арваад жил ажиллав. Энэ хугацаанд ажлынхаа чөлөөгөөр багадаа хийж байсан монгол цоожоо дахин эхэлж хийх болсон” гэв.
 Хасбаярын аав нь ӨМӨЗО-ны зэрэглэлийн Алт мөнгөн дарханы соёлын биет бус өвийн төлөөлөх чанартай өвлөн уламжлагч байжээ. Тэр мэдээ орсон цагаасаа эхлээд уран дархан аавынхаа дэргэд алх эргүүлэн энэ тэрийг нь цохиод гүйдэг байсан гэх. Арван тав зургаатайгаасаа эхлэн монгол цоож хийхийг сураад зах дээр худалддаг болсон. Тэр үед Хасбаяр 7 хоногт хэд хэдэн цоож хийдэг байсан гэнэ.
-- Бага байхад аав минь бас гутал засдаг байсан. Алх барин энд тэнд хадаас хадаж байсан намайг хараад аав минь “ Миний хүү мөн л алт мөнгө давтдаг хүн болох нь ээ” гэж боддог байсан гэнэ. Яг л аавынхаа тэр бодлоор нь ажлынхаа чөлөө заваар дарханыхаа ажлыг хаяалгүй хийдэг байсан. Нас ахих тусам улам улайран дархлах болсон. 
Цоож зүүлгэхийг зарим газар цуураглах, цоожлох гэж нэрлэдэг. Дээр үед монголчууд энхрий хүүхдийн цоож гээд монгол цоож хэрэглэдэг байсан. Дорнодахинд монголчууд өвчин ороодог, хүүхэд тогтдоггүй айлд хүүхэд төрвөл хүүхдийнхээ тоглоом, өлгийнд нь юм уу эсвэл дээлэн дээр нь жижигхэн хөөрхөн цоож зүүлгэж, “эрүүл энх өсөн бойжоорой” хэмээн амь нас, эрүүл мэндийг нь цоожилж дом хийдэг байжээ. Тухайн үед тийм жижиг цоожийг тусгайлан хийлгэж, хүүхдүүдэд дамжуулан хэрэглэдэг байсан. Зарим газар цоожийг онгойлгохгүй гээд түлхүүрийг нь эвддэг, нуудаг заншилтай. Энхрий хүүхдийн цоожийг ихэвчлэн алт мөнгө, гууль, зэс, хүрэл, төмрөөр хийж, 1-2 настай хүүхдэд зүүлгэдэг. Мөн 3-5 нас хүүхдэд цоожийг нь авч, насан туршид нь хадгалдаг ёстой. Олон хүүхэдтэй айл бол тэр цоожоо дамжуулж хэрэглэнэ. Зарим нутагт оньсыг 13 насны жил орох хүртэл нь зүүлгэдэг. Оньс зүүлгэсэн хүн нь оньсыг нь нээж өгч: “За, энэ хүүхэд тогтжээ. Одоо энэ хүүхэд нэгэнтээ хүн болжээ” гэж домлодог.
 Жижиг цоож болгоныг энхрий хүүхдийн цоож гэж хэлж болохгүй л дээ монголчууд жижиг цоожоор эрдэм номын шургуулга, эмэгтэйчүүдийн гоёлол заслын хайрцгаа түгждэг байсан. Нэг нь битүү цул төмөр цоож байдаг бол нөгөөх нь гуулин цоож байдаг. -- Орчин цагт монгол цоожны хэрэгцээ ховор болж, урлан хийх төрөл нь ч хязгаартай болсон юм. Мөн мэддэг хүн ч цөөрчээ. Иймээс би жижиг цоож хийх болгондоо өв соёлынхоо том нуугдмал соёлоо хийж бүтээж байна гэж их олзуурхдог юм. Төмрийн дархан цоож, илүүр, тамга, хутга шөвөг зэрэг байнгын хэрэгцээтэй эд зүйлийг хийхээс гадна ур чадвараа үзүүлж, хатуу төмрийг уяруулан янз бүрээр урлаж байв. Кодтой, 12 жилийн амьтны дүрстэй түлхүүртэй, олон өргөстэй, мөнгө, гууль, зэсээр бүтээсэн, хээлж чимсэн зэрэг гайхамшигтай урласан цоожнууд одоо болтол хадаглагдсаар билээ. Цоож аль үеэс эхэлж монголчуудын аж амьдралд бий болсон бол?
  --Монгол хүн хүн төрлөхтөний дотор хамгийн сүүлд л цоож цуурагтай болсон байж магадгүй. Уламжлалт нүүдэл МАА-аас үүдэлтэй цоожийг нэлээд хожуу хэрэглэдэг болсон. Малчид малдаа явахдаа гэрийнхээ хаалгыг нэг муухан хөшүүргэ мод, гишүүгээр түгждэг байсан. Гэхдээ баян язгууртан айл үнэт зүйлсээ хоймрын авдрандаа цоожлоод л явдаг байсан юм. Мөн ч баян айлын хүүхдүүдийн өлгий, хүзүүнд нь алт мөнгөн цоож зүүлгэдэг байжээ. 
-- Өнөө цагийн аж төрөх ёсны аясаар бүх юм шинэчлэгдэж, орчин үеийн арга технолог бидэнд илүү ая тухтай амьдрах боломж өгч байгаа учраас хуучин эд зүйлс хэрэглээнээс гарч орхигдон мартагдаж байна. Монгол цоож мартагдаж бараг л түүхийн дурсгал болж байх шиг байна. Гэвч би монгол цоожоон урласаар байна. Учир нь аав минь хийж чаддаг байсных уу  эсвэл манай соёлын өвийн нэг эрдэнэ байдгын учируу би юу ч гэсэн монгол цоожоо хийх дуртай юм. Аавд минь108 гарын шавьтай, үүний дотроос монгол цоож, төвд цоож хийх аргыг өвлөж авсан хүн нь би ганцаараа юмаа. Цоож хийхэд тийм хялбар бишээ, их нарийн хянуур ажил мэргэжил шаардагддаг мөртөө дээр үеэс уламжилж ирсэн хийх явц алхамыг нь сураагүй бол хийхэд их түвэгтэй. 
-- Би аавынхаа ууган хүү нь болхоор аавтайгаа байсан цаг минь урт, эргэн бодход аав минь энэ урлан хийхэд хэцүү үүнийг том хүүдээ л өвлүүлье гэж бодсон байж магадгүй, юу ч болсон өнөөдөр болтол ааваасаа сурсан монгол цоож урлах мэргэжлээрээ хэрэглэх айлд нь урлаж өгсөөр энэ олон жили

йг элээж явна. Энэхүү мэргэжил бол аавын минь, нэн ч өвөг дээдсийн минь надад уламжилсан өв их эрдэнэ юм. Энэ өв их эрднээ би мөн л сурах дуртай, уламжлах дуртай хэн нэгэнд уламжлан үлдээх болно. Соёлын өв бол эрдэнэ, энэ их эрднийг өвлөн түгээх нь туйлын чухал юм гэж өв соёлын нууцхан дархан уламжлагчийн чин сэтгэлийн үгээ хуваалцлаа. 
 Хасбаяр зөвхөн монгол цоож, төвд цоож урлахаар зогсохгүй уламжлалт эдлэл хэрэгслээс эхлэн алт, мөнгө, гууль, зэс, төмөр, мод, яс зэргээр хийж болох бүх зүйлийг бүгдийг нь урлаж хийж чаддаг. Одоо тэрээр Шинэ барга баруун хошууны Ардын уламжлалт урчуудын нийгэмлэгийн орлогч тэргүүлэгчийн тушаалыг үүрэглэж, өв соёлоо уламжлан дэлгэрүүлэх нандин үйлсэд хүчлэн чармайж яваа билээ..... өндөг бүхний хэлбэр хэмжээ адилхан байдаггүй гэдэгчилэн түүний хийсэн цоож бүхэн нь ондоо байдаг нь гар хийцийн үнэ цэнийг харуулж байгаа байхдаа. 
Хасбаяр гуай уран дархан аавынхаа эрдэнэт гар урлалын өвөөс уламжлан авсан зүйлсээ харамгүй түгээн дэлгэрүүлж яваа нь үнэхээр бахархалтай юм.Соёлын өвийг уламжлан хадгалах, сэргээн дэлгэрүүлэх, өв эрдэнэ гэж ингэж л уламжлагдаж дэлгэрдэг юм …  

жилийг элээж явна. Энэхүү мэргэжил бол аавын минь, нэн ч өвөг дээдсийн минь надад уламжилсан өв их эрдэнэ юм. Энэ өв их эрднээ би мөн л сурах дуртай, уламжлах дуртай хэн нэгэнд уламжлан үлдээх болно. Соёлын өв бол эрдэнэ, энэ их эрднийг өвлөн түгээх нь туйлын чухал юм гэж өв соёлын нууцхан дархан уламжлагчийн чин сэтгэлийн үгээ хуваалцлаа. 
 Хасбаяр зөвхөн монгол цоож, төвд цоож урлахаар зогсохгүй уламжлалт эдлэл хэрэгслээс эхлэн алт, мөнгө, гууль, зэс, төмөр, мод, яс зэргээр хийж болох бүх зүйлийг бүгдийг нь урлаж хийж чаддаг. Одоо тэрээр Шинэ барга баруун хошууны Ардын уламжлалт урчуудын нийгэмлэгийн орлогч тэргүүлэгчийн тушаалыг үүрэглэж, өв соёлоо уламжлан дэлгэрүүлэх нандин үйлсэд хүчлэн чармайж яваа билээ..... өндөг бүхний хэлбэр хэмжээ адилхан байдаггүй гэдэгчилэн түүний хийсэн цоож бүхэн нь ондоо байдаг нь гар хийцийн үнэ цэнийг харуулж байгаа байхдаа. 
Хасбаяр гуай уран дархан аавынхаа эрдэнэт гар урлалын өвөөс уламжлан авсан зүйлсээ харамгүй түгээн дэлгэрүүлж яваа нь үнэхээр бахархалтай юм.Соёлын өвийг уламжлан хадгалах, сэргээн дэлгэрүүлэх, өв эрдэнэ гэж ингэж л уламжлагдаж дэлгэрдэг юм … 

Эх сурвалж :  Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 17
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313