
Энэ зун та хөлбөмбөгийн клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гадна бас "Робот супер лигийн тэмцээн"-ийг сонирхосон уу. Саяхан Бээжинд РоБоЛигийн робот хөлбөмбөгийн лигийн шигшээ тэмцээн эхэлсэн, энэ бол Хятадын анхны насанд хүрэгчдийн бүлгийн робот (3V3) AI робот хөлбөмбөгийн тэмцээн юм. Энэхүү тэмцээн нь гар ажиллагаатай бариул дээр тулгуурлахаа больсон ч урьдчилан бичсэн хиймэл оюун ухааны стратегийн тусламжтайгаар роботууд бие даасан шийдвэр гаргаж, талбай дээр уян хатан хариу үйлдэл үзүүлэх боломжтой болж, Робот бүр өөрийн харааны системээр дамжуулан хөлбөмбөг, өрсөлдөгч болон гоолын байрлалыг таньж, зөв оновчтой хариулт өгч чадах болжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, оролцогч роботууд толгой, цээж, гар, хөл зэрэг гол хэсгүүдийг хамарсан өвөрмөц хийцээр бүх биедээ 23 градусын эрх чөлөөг эзэмшснээр, роботууд уян хатан хөдөлгөөн болон байрлалыг хянах боломжийг олсон байна, жишээлбэл, тоглолтын үеэр тэд довтолж, хамгаалж, мөргөлдөн унасны дараа хурдан босч чаддаг, мэдээж "бүслэлт" хийвэл хажуугийн ажилтнууд цаг тухайд нь тулааныг зогсоож, "гэмтсэн" тамирчнаа талбайгаас гаргах болно.
Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл