ШИ ЖИНЬПИН БЕЛАРУСИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АЛЕКСАНДР ЛУКАШЕНКОТОЙ УУЛЗАВ

2025 оны 6-р сарын 4 өдөр

Зургадугаар сарын 4-ний үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Жүн Нань Хайд Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенког хүлээн авч уулзлаа.

Ши Жиньпин Лукашенког ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь дахин баяр хүргээд, Хятад, Беларусь бол жинхэнэ сайн найз, сайн түнш юм. Хоёр тал үргэлж бие биедээ чин үнэнч, итгэл найдвартай харилцаж ирсэн. Хоёр орны уламжлалт найрамдал цаг хугацааны шалгалтыг даван туулж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэн, олон салбарын хамтын ажиллагаа бүх талаар ахиц дэвшил гаргасаар байна гэжээ. Тэрээр мөн Хятад Беларусийн харилцааг стратегийн өндөрлөг, алс хэтийн үүднээс харж үзсээр ирсэн бөгөөд Беларусьтай хамтаар хоёр талын харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой, урт хугацаанд хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна. Хоёр тал НҮБ, ШХАБ зэрэг олон талт хүрээн дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлж, ноёрхогч, дээрэлхэх үзлийг хамтдаа эсэргүүцэн, олон улсын шударга ёсыг хамгаалах ёстой гэв.

Лукашенко хэлэхдээ, би Хятадад 15 дахь удаагаа айлчилж байна, айлчлал бүрд Хятадын гүн зузаан найрамдлыг чин сэтгэлээсээ мэдэрдэг. Беларусьт урт хугацааны хүчтэй дэмжлэг туслалцаа үзүүлсэн Хятад улсад талархаж байна. Хятадад өндөр итгэл хүлээлгэж, Хятадтай харилцаагаа гуйвшгүй хөгжүүлж, хамтын ажиллагаагаа идэвхтэй ахиулах болно. Түүнчлэн олон улсын үйл хэрэгт Хятад улс олон талт үзлийг тууштай баримталж, ганц талт үзэл, хориг арга хэмжээг эсэргүүцэж, дэлхий дахинд үлгэр жишээ үзүүлж байна. Беларусийн тал энэ бүхнийг гайхан биширч байгаа бөгөөд Хятад улстай хамт олон улсын шударга ёсыг хамгаалахад бэлэн байна гэжээ.

Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 20
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313