
2025 оны зургадугаар сарын 3-наас эхлэн Бээжин-Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигч тээврийн К23/24 галт тэрэг аялж эхэллээ гэж Хятадын Төмөр замын яамаас сэтгүүлч мэдээллээ. Эхний К23 галт тэрэг 6-р сарын 3-нд (Мягмар гарагт) Бээжингийн төв вокзалаас хөдөлж, маргааш нь Улаанбаатар хүрэх болно. Эхний К24 галт тэрэг 6-р сарын 5-нд (Пүрэв гарагт) Улаанбаатараас хөдөлж, 6-р сарын 6-нд (Баасан гарагт) Бээжинд ирэх болно. Үүний дараа, К23 галт тэрэг долоо хоног бүрийн мягмар гаригт Бээжингээс хөдөлж, маргааш нь Улаанбаатарт хүрэх бол К24 галт тэрэг долоо хоног бүрийн пүрэв гаригт Улаанбаатараас хөдөлж, маргааш нь Бээжинд ирнэ.
Сэтгүүлчийн мэдээлснээр, K23/24 олон улсын зорчигч тээврийн галт тэрэгний тасалбар худалдаж авах нь ердийн галт тэрэгнийхээс өөр ажээ. Зорчигчид өдөр бүрийн 09:00-12:00, 13:00-17:00 цагийн хооронд Бээжин хотын Дунчэн дүүрэгийн Дундан хойд/Dongdanbei/ гудамжийн No1-д байрлаж буй Гүөлю Дашя/Guolv dasha/ байрны 717 тоот өрөөнөөс тасалбар худалдаж авах эсвэл 010-65120507 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
K23/24 олон улсын зорчигч тээврийн галт тэрэг нь шинэ агааржуулагчтай байж, олон түвшний унтлагын өрөөтэй бөгөөд Хятад-Монгол хоёр хэлний үйлчилгээ, саадгүй төхөөрөмжөөр тоноглогдож, зорчигчдын хил дамнасан аяллын таатай нөхцөлийг хангасан байна.
Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй