1 САЯ КВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ФОТО ЦАХИЛГААН СТАНЦЫН ДУЛААН ШИНГЭЭХ ЦАМХГИЙГ АМЖИЛТТАЙ БОСГОЛОО

2025 оны 5-р сарын 30 өдөр

Хятадын Хөхнуур мужийн Хайнань Төвөд үндэстний өөртөө засах жөүд байрлах 1 сая киловаттын хүчин чадалтай нарны эрчим хүч үйлдвэрлэх, хуримтлуулах төслийг байгуулж дууслаа. Энэхүү төсөл нь 900 мянган кВт-ын фото цахилгаан станц болон 100 мянган кВт-ын нарны дулааны цахилгаан станцаас бүрдэх бөгөөд нийт хүчин чадал нь 1 сая кВт юм. Нарны дулааны эрчим хүч хуримтлуулах станцын дулаан шингээгч цамхаг өнгөрсөн ням гарагт амжилттай баригдаж дууссан. 100 мянган кВт-ын хүчин чадалтай уг нарны дулааны цахилгаан станц нь жилд дунджаар 130.78 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөгдсөн. Энэ нь ойролцоогоор 39.4 мянган тонн стандарт нүүрс хэмнэж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг жил бүр 108.3 мянган тонноор бууруулах боломжтой юм.

Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 17
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313