
Хятадын хамгийн сүүлийн үеийн ачаа тээврийн нисгэгчгүй онгоцны нэг болох Caihong-YH1000 анхны нислэгээ амжилттай хийж, нисгэгчгүй ложистикийн салбарт ахиц дэвшил гарсныг харуулж байна.
Хос хөдөлгүүртэй энэ загварын онгоц туслах зам, хатуу шороон зам, бэлчээрт буух, хөөрөх боломжтой. Мөн нэмэлт хөвөгч хавсралт бүтээгдэхүүн угсарвал усанд, эсвэл цанын хавсралттай бол цасан дээр ч хөөрч, буух боломжтой.
Уг нисгэгчгүй онгоц нь 1500 километрийн нислэгийн зайтай, 8000 метрийн өндөрт ажиллах чадвартай. 10 цаг нисч, 1200 кг жинтэй ачаа тээвэрлэх чадвартай.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй