Инженер, технологийн “1000 инженер” бэлтгэх хөтөлбөрт манай аймгаас 84 хүүхэд бүртгүүлсний 29 нь тэнцээд байна. Дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй уг хөтөлбөрийн урьдчилсан шатны шалгалт өнгөрсөн сарын 28-ны өдөр аймгийн БСУГ-т болсон.
Энэ жилийн хувьд шалгуулагчдын гүйцэтгэл өмнөх жилүүдийнхээс харьцангуй сайн байсан гэж БСУГ-аас мэдээллээ. Шалгуулагчдын 34.5 хувь нь тэнцсэн нь өмнөх жилүүдийнхээс 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт аж. Тус шалгалтад тэнцсэн сурагчид ШУТИС-д хоёр жил суралцаад, дахин шалгалт өгч тэнцвэл Японы их дээд сургуульд суралцан хос дипломтой төгсөх юм.
БСШУСЯ-аас Японы ЭСЯ, “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа уг төсөл бакалаврын төвшний элсэгчдээ энэ оноос Япон улс руу илгээх юм.
Э.ОТГОНТУЯА