
Саяхан Хятадын төв радио телевиз болон У-хань хотын намын хорооны суртал ухуулгын газар хамтран Вьетнамаас Хятадад суугаа Элчин сайд, Балбаас Хятадад суугаа Элчин сайд зэрэг таван орны дипломат ажилтнууд, мөн Вьетнам, Индонези, Тайланд, Лаос, Турк зэрэг орны хэвлэл мэдээллийн 20 гаруй сэтгүүлчийг урьж, 2025 оны "Хятадаар аялхуй" гадаад дотоодын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын үйл ажиллагааны эхний өртөө болох "У-ханьтай танилцах" аяллыг өрнүүсэн байна. Дэлхийн хамгийн том шилэн кабелийн судалгаа, хөгжлийн бааз болох У-ханий Дүнхү шинэ технологийн хөгжлийн бүсэд олон орны сэтгүүлчид зочилж, Хятадын анхны агаарын дүүжин хэлбэрт тээврийн хэрэгсэлтэй танилцжээ.
Индонезийн үндэсний телевизийн сурвалжлагч Рахмат Хидаяа хэлэхдээ, агаарын дүүжин тэрэг нь замын хөдөлгөөнд туслахаар барахгүй утааг бууруулдаг шинэ тээврийн хэрэгсэл юм. Индонез, Хятад асар их хүн амтай орон. Хятад улсын шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, ялангуяа олон хүн амтай том орон замын хөдөлгөөний хүндрэлтэй асуудлыг хэрхэн зохицуулж байгаа талаар суралцах нь зүйтэй юм гэжээ.
Арван сая хүн амтай дэлхийн анхны "Олон улсын ус намгархаг газрын хот" У-хань нь олон үе шатны ус намгархаг газрыг хамгаалах системийг байгуулахаар дамжин хот, байгалийн эвсэг зохицонгуй оршихыг хэрэгжүүлж, хол ойрын жуулчдын сонирхлыг татсаар байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй