
Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлснээр, Бээжингийн цагаар 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг 25 минутад, Жю Чуаний хиймэл дагуул хөөргөх төвийн Вэньтянь Хэюуньмэн хүрээлэнгийн талбайд "Шэньжөү-20" нисэгчтэй сансрын нисэгчийн багийнхныг хөөргөх ёслол боллоо.
Арав дахь удаагийн "Хятадын сансрын өдөр" буюу 24-ний өдөр сансрын нисгэгч Чен Дун, Чен Жүнрүй, Ван Же гурван сансрын нисгэгч нар хөөрөх тушаалыг хүлээн авлаа. Одоогийн байдлаар "Шэньжөү 19" сансрын нисэгчийн багийнхан сансрын станцад бараг зургаан сар ажиллаж байгаа бөгөөд удахгүй болох "Шэньжөү-20" сансрын нисэгчийн багийг угтан авахаар идэвхтэй бэлтгэж байна.
Одоогоос 55 жилийн өмнөх энэ өдөр Хятадын анхны хиймэл дагуул "Дун Фан Хун-1"-ийг Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд амжилттай хөөргөсөн юм. Одоогоос 22 жилийн өмнө Хятадын анхны сансрын нисгэгч Ян Ливэй мөн эндээс сансарт хөөрч, Хятадын үндэстний сансарт нисэх олон мянган жилийн мөрөөдлөө биелүүлсэн билээ. Одоо сансрын станц нэгэнт баригдсан тул саран дээр буух мөрөөдөл нь зураг төслөөс бодит байдал руу шилжиж байна!
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй