
Умард хилийн соёл, шилдэг орчуулгын бүтээлийг сурталчилах, бүх ард түмний ном унших урам бахыг бий болгох зорилгоор Хөлөнбуйрын Номын сан нь 4 - р сарын 23 - ны өдрийн үдээс өмнө хотын Номын сангийн гурван давхарт "Хөлөнбуйр" умард хилийн соёлын үйл ажиллагааг зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээнд хотын орчуулагч, орон нутгийн зохиолч, уншигч нар оролцлоо. Хөлөнбуйр хотын Орчуулагчдын холбооны орлогч дарга Т.Хурцаа, Хөлөнбуйр хотын Орчуулагчдын холбооны орлогч дарга Чин Сун нар орчуулж байсан бүтээлээсээ хуваалцав. Тэд орчуулгын явцдах бэрхшээл, нээлтээс соёлын адил бус утга агуулгыг ойлгож дамжуулах хүртэлхи ажлын туршлагуудаа солилцох хүсэл эрмэлзлэлээ дэлгэлээ. Орчуулгын бүтээлүүд нь яруу найраг, уран зохиол, роман зэрэг олон төрлөөс бүрэлдэж, орчуулгын ажилчдын гүн гүнзгий үг хэлний баялаг дадлага, мэргэжлийн ур чадварыг харуулснаар үл барам Хөлөнбуйрын нутаг дэвсгэр дээрх умрадын соёлын солилцоог ахиулсан юм.
Дараа нь "Хөлөнбуйр"-ын сэтгүүлийн найруулах хэлтсийн эрхлэгч Алмас болон Хөлөнбуйр нутгийн зохиолчдод ч сонин сайхан ном бичгийн танилцуулгыг сонирхуулав. Тэд өөр хоорондоо туршлага, ойлголтоо нэгтгэж, санаа бодол, өвөрмөц сэтгэл татам номнуудаасаа ярилцав. Залуучуудыг илүү их ном уншиж, сайн ном уншиж, номноос мэргэн ухаан, хүч чадлыг олж авч байгаарай хэмээн тэд мэрийн уриалж байлаа. Энэхүү арга хэмжээний явцад хүн бүхэнд номон доторхи гүн гүнзгий утга санаа, баялаг орон нутгийн соёлын онцлог, уншигчдад үнэ цэнэтэй оюун санааны хүнсийг хангаж өгчээ. Үүнээс гадна алс холоос уншигчид Хөлөнбуйр хотын Номын санд Дэлхийн ном унших өдөрт зориулж гар бичмэлүүдээс бэлэглэж, номын сангаа дэмжиж байгаагаа илэрхийлэв. Арга хэмжээгээс олон талын өндөр үнэлгээ, эерэг үнэлгээг сонсож, умард соёлыг үр дүнтэй сурталчилж, орчуулгын салбарын солилцоо, дэвшлийг дэмжиж, олон нийтийн унших урам зоригийг өдөөж, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулсан. Ирээдүйд Хөлөнбуйрын Номын сан нь соёлын гол байр суурь, нийгмийн боловсролын чиг үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэж, олон төрлийн соёлын үйл ажиллагааг зохион байгуулж, иргэдийн оюун санааны болон соёлын хэрэгцээг хангаж, нийгэмд илүү их урамтай ном унших уур амьсгалыг бий болгож, номын ертөнцөөр дэвшсэн амьдралыг бий болгоно хэмээн мэрийнэ ажиллахаа илтгэлээ.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй