МЭРГЭЖИЛДЭЭ ЭЗЭН БОЛСОН ХҮН

2018 оны 5-р сарын 4 өдөр
 \"\"
Сайхан бүхний эхлэл шинэ өглөө байдаг бол сайнаар эхлүүлэх хүн нь бид өөрөө байдаг. Сонсогч олныг шинэ өглөөтэй урьтан золгуулдаг хүн бол радиогийн нэвтрүүлэгч гэж хэлж болно. Цастай, бороотой, салхитай, шуургатай ямар ч үед үүрийн гэгээтэй уралдан ажилдаа тэд яарна. Яагаад гэвэл, хамгийн түрүүн малчид, тариаланчид, ард иргэддээ цаг агаарын мэдээг сонсгохоос тэдний ажил эхэлнэ. Ээлжийн амралт, чөлөө зав гэж байхгүй зөвхөн энэ л ажлын төлөө заяагдсан мэт тэдний нэгэн төлөөлөл болох эрхэмийг уншигч олондоо танилцуулъя. Тэр бол Хөлөнбуйр хотын Радио телевиз хорооны нэвтрүүлэгч- хөтлөгч Баясгалан юм. 

\"\"
Шинэ барга баруун хошууны Адуунчулуу сум\\ одоогийн Архашаат\\ -д төрж өсөж, хүүхэд байхаасаа дуу шүлэг, зурагт авъяастай тэрбээр Их сургуулиа төгсөөд Шинэ барга баруун хошууны Радио телевизийн хороонд ажилд оржээ. Баясгалан 2006 оны 8-р сарын 26-ны өдрийн 11 цагт ӨвөрМонголын хил дагуу хорин гурван хошуу шианы доторхи анхны тоочилсон радио цацагдахад Шинэ барга баруун хошууны Радиогийн шууд нэвтрүүлгийг хөтөлсөнөөр ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Түүнийг анх ажилд ороход хороон дарга нь “Радио телевиз бол их эрт үндэс суурь нь тавигдсан газар. Тухайн үед цэрэг дайны зориулалтаар байгуулагдаж байсан ч одоо ч ажлын цагийг чанд баримталж, хагас цэрэгжлийн зохион байгуулалттай ажилладаг. Тийм болохоор утсаа 24 цаг нээлттэй байлгах хэрэгтэй” гэж чандлан захисныг ажил амьдралынхаа мөрдлөг болгон иржээ. Одоо тэрээр Хөлөнбуйр хотын Радио телевиз хорооны цаг уурын мэдээ, “Улаа өртөө“ шууд нэвтрүүлэг, Хөлөнбуйрын дамжуулах нэвтрүүлэг, орон нутгийн сонин мэдээ, сонин мэдээний шууд нэвтрүүлгийн нэвтрүүлэгч- хөтлөгчөөр ажиллаж буй.

\"\"
Баясгалан тасралтгүй 12 жил энэ салбарт ажиллахдаа өөртөө хатуу шаардлага тавьж нэвтрүүлэгчээс гадна сурвалжлагч, найруулагч, монтажчин зэрэг ажилд давхар суралцаж, Шинэ барга баруун хошууны сонин мэдээний тэргүүний ажилтнаар үнэлэгдэж, түүний бүтээл нь орон хот хошууны Радио телевизийн уран бүтээлийн нэгдүгээр зэрэглэлийн шагналыг хүртэж байжээ. Тэр 2013 оны 4-р сарын 23-ны өдрөөс эхлэн Хөлөнбуйрын Радио телевиз хороонд ажиллах болсоор 5 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй. Ажлын нь онцлог юм даа. Дутуу нойртой хонож, ханиад томуу туссан ч ажлаа ганц секунд ч цалгардуулж болохгүй. Жижүүртэй үед шөнийн 23 цагт бүх ажлаа дуусгана. Энэ олон жил ийм л хэмнэлээр тэр ажиллаж ирсэн. Харин нэг удаа ханиад хүрч, ажлаасаа чөлөө авч гэртээ харьж, эм уугаад нам унтчихаж. Цочиж сэрээд цагаа харсан нь нэвтрүүлгийн цаг болчихсон байж. Ханиад нь хүндэрч толгойгоо ч даахгүй хамаг бие нь шархиран өвдөж байсан ч шүдээ зуун босч хувцаслаад ажил руугаа гүйхээрээ ороход конторынхон бүгд цочсон харцаар түүнийг харахад нь өглөө, оройгоо эндүүрснээ тэр сая л мэдсэн хэрэг. Үргэлжийн их ачаалалд ажилладаг түүний хувьд энэ мэт андуурч эндүүрэх тохиол нэг бус. Амьдралын өрсөлдөөнд тэвчээртэй, хөдөлмөрч хүмүүс ялдаг. Радио телевиз хорооныхонтойгоо “Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэгтэй” уриан дор гавшгайлан ажиллаж, ард олондоо хамгийн шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх гэж хичээн ажилладаг нэвтрүүлэгч хөтлөгч нар бол үнэхээр хөдөлмөрч хүмүүс билээ. Үргэлж сайхныг бүтээж чадвал сайхан бүхэн чам руу инээмсэглэн тэмүүлэх болно гэж сэтгэлдээ бат итгэж явдаг Баясгалан бол мэргэжилдээ жинхэнэ эзэн болсон хүн юм.

\"\"
Хөлөнбуйрын өдрийн сонин Баярт, Цэнгэл, Саруул, Хэрлэн

\"\"
  • Отгонтуяа
  • 503
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313