СУРАГЧДАДАА ӨӨРИЙН БИЕЭР ҮЛГЭРЛЭЖ ЯВНА

2018 оны 5-р сарын 1 өдөр
 \"\"
Боловсролын салбарт ухамсарт амьдралаа зориулж, хоёргүй сэтгэлээр цуцашгүй зүтгэж яваа хүн бол Оюунчимэг багш юм. Тэрээр саяхан Шинэ барга баруун хошуунаас анх удаа зохион байгуулсан “Хэрлэн чадвартан”-ы уралдаанд тусгай мэргэжлээрээ шалгарчээ. 

Шинэ цагийн сурган хүмүүжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаанаа шавхан дайчилж яваа Оюунчимэг багш одоогоортус хошууны Хоёрдугаар бага сургуулийн орлогч менежер, монгол хэлний багшаар ажиллаж байна. Ардын үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд 30 шахам жил зүтгэхдээ монгол хэлний хичээлийг хүүхдэд аль болох сонирхолтой хэлбэрээр зааж, тэднийг уран унших урлагт сургаж байгаа нь түүний бусдаас ялгарах онцлог, давуу тал гэж хэлж болно. Энд ганцхан жишээ татъя. Бага ангийн сурагчдад шагай тоглох, уртын дууны зохиомж хэлбэрээр хичээлээ заах хэлбэрийг сонгон үр дүнд хүрч, Өвөрмонгол орны хэмжээнд энэ арга нь түгэн дэлгэрснээр олон удаагийн шилдэг багшаар тодорч байв.Түүний судалгаа туршилтын дүнд багш нарын идэвх эрс сайжирч, сургалтын чанар ч өссөн дүнтэй гарчээ.

\"\"
Оюунчимэг багш Хятад Монгол хоёр улсын боловсрол соёлын салбарт багш, сурагчдыг солилцох солилцооны ажлыг зохион байгуулж, энэ хүрээнд олон шинэлэг зүйлийг сэдэж идэвх зүтгэл гарган ажиллаж байна.

\"\"

Тэрээр ажлынхаа чөлөө завааруран зохиолын төрөл зүйлээр бичиж туурвин, хот орны зэрэглэлийн уралдаан тэмцээнд олон удаа оролцож шалгарч байжээ. Түүний баримталдаг гол зарчим нь өөрийн биеэр үлгэрлэж сурагчдынхаа үзэл ухамсарт нөлөөлнө гэж үздэг.
Өгөөмөр их хайраа шавь нартаа харамгүй хайрлаж ардын багшийн алдар хүндийг өндөрт өргөж яваа Оюунчимэг багшийн талаар товч танилцуулахад ийм буюу.

Баярт, Цэнгэл, Саруул, Солонгуа, Хэрлэн

\"\"
  • Отгонтуяа
  • 416
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313