Шатрын тэмцээн боллоо

2018 оны 4-р сарын 26 өдөр
 \"\"
Хүүхэд, багачуудын 4 дэх удаагийн “Азнай” шатрын тэмцээн Хайлар хотноо боллоо. Тэмцээнд Хайлар, Шинэ барга баруун хошуу, хуучин барга хошуу, Эвенки үндэстний өөртөө засах хошуунаас 100 гаруй хүүхэд өрсөлдөхөөр иржээ. Хүүхдүүд 5 насны ангилалд оюун ухаанаа сорин 6 настануудад “Азнай” шатрын клубын Билинхүү, 8 насны ангилалд “Азнай” дэлхийн шатрын клубын Хөлөн тэргүүн байр эзэлсэн бол 10 настанд Хуучин барга хошууны “Хас” шатрын клубын Асхан, 14 насны багт Хөлөнбуйрын шатрын нийгэмлэгийн Азжаргал түрүүлж алтан медалиар энгэрээ мялаасан. Тэмцээнд оролцсон хүүхэд бүрт дурсгалын зүйл гардуулж, “Шилдэг багш”, “Шилдэг зохион байгуулалттай баг”-ийг тодруулсан байна.

\"\"
“Азнай” шатрын клуб нь 2015 онд байгуулагдсан цагаасаа жил бүр уламжлал болгон дээрх тэмцээнийг зохион байгуулж байгаа ажээ. Хөлөнбуйр хотын шатрын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, “Азнай” шатрын клубын эрхлэгч Дондогжамц “Шатар бол хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой оюуны спорт. Цаашид “Азнай” шатрын клубээс илүү олон шилдэг тамирчинг төрүүлэхээр хичээж ажиллана” гэж тэмцээний үеэр хэлж байсан. Уг тэмцээнийг Эвэнкийн биеийн тамирын ерөнхий зөвлөл, Эвэнки хошууны ажлын чөлөөний биеийн тамирын сургууль, “Азнай” шатрын клуб, Эвэнки хошууны Жинлин зочид буудал хамтран зохион байгуулжээ.
\"\"
“Хөлөнбуйрын өдрийн сонин”-оос, Баярт, Цэнгэл, Саруул, Хэрлэн

\"\"
  • Отгонтуяа
  • 488
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313