
Хөлөнбуйр хотын Хуучин барга хошууны Хөхнуур балгасын Баянбүрд гацааны малчин Талиагийнх 300 гаруй шинэ төлөө тосжээ
Талиа сэтгүүлчид “2024 онд түүний гэр бүлийнхэн мал үржүүлэх байгууламжаа их хэмжээгээр шинэчилж, 1000 кв.м талбайтай хоёр саравчийг шинээр барьж, малын хашаа саравчийг сайжруулан шинэчилж, малын үржлийн үр ашгийг дээшлүүлж, уламжлалт МАА-аас эрчимтэй загварчлагдсан мал аж ахуй өөд шилжиж, бэлчээрийн экологийг сайжруулах, орлогоо нэмэгдүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлэн биелүүлэв.
Талиа "Хоёрдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл 300 гаруй хурга тоссон гэх. Дөрөвдүгээр сарын дунд гэхэд бүгдийг нь тосож дуусгана" гэлээ.
Хаврын төл тосож бойжуулах ажил эхэлснээс нааш Хуучин барга хошууны газар тариалан, МАА болон бусад холбогдох албан байгууллага бүх сум балгастай харилцаа холбоогоо бэхжүүлж, машин техникийн ажилтнуудыг идэвхтэй зохион байгуулж, малчдад малын тэжээл, төл тосох, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зэрэгт техникийн удирдамж, үйлчилгээ үзүүлж жилийн турш МАА-н үйлдвэрлэлийн үндэс суурийг сайн тавьж бий.
Хуучин барга хошуу энэ жил 443,900 толгой төл тосхоор төлөвлөж, үүнд 62,100 толгой бод мал, 381,800 толгой бог малын төлийг тосох төслөөр ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 15900 төл тосож, 5-р сарын дунд үе гэхэд төл тосох ажил үндсэндээ дуусах юм.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл