ОРЧОН ҮНДЭСТНИЙ БОР ГӨРӨӨСНИЙ ЭВЭРТЭЙ МАЛГАЙ

2025 оны 3-р сарын 10 өдөр

Орчон хэлээр "Митаха" гэж нэрлэгддэг "Бор гөрөөсний малгай" нь Орчон эмэгтэйчүүдийн өвөрмөц ур чадвар юм. Энэ төрлийн малгайг Бор гөрөөсний толгойн үс, эвэр, чих, хамар, амыг нь үлдээж,Бор гөрөөсний толгойтой яг адилхан хийдэг тул “Бор гөрөөсний арьсан малгай” гэж нэрлэдэг.    
Орчончуудын өвөрмөц Бор гөрөөсний малгай нь нарийн урласан, амьд мэт, маш дулаахан байдаг. Ан агнуурыг хориглохоос өмнө анчид өнгөлөн далдлах зорилгоор ан хийхдээ бор гөрөөсний малгай өмсдөг байжээ. Бор гөрөөсний малгай нь Орчончуудын эртний гоо зүйн үзэл баримтлал, гайхалтай гар урлал, сайн сайхан амьдралыг эрэлхийлдгийг илэрхийлдэг. Амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөн ч Бор гөрөөсний малгай хийх уламжлалт урлал арилаагүй, өнөөг хүртэл хадгалагдсаар байна. 2018 онд Орчончуудын Бор гөрөөсний малгай хийх арга техникийг ӨМӨЗО-ны биет бус соёлын өвийн жагсаалтад оруулсан.

Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 14
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313