ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТАЙЛАНД ГАРСАН ОНЦЛОГ ҮГС

2025 оны 3-р сарын 7 өдөр

Өчигдөр буюу 3-р сарын 5-нд, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны хийсэн Засгийн газрын ажлын тайланд гарсан Unicorn компани, Gazelle компани, 6G, Embodied Intelligence, ухаалаг робот зэрэг түлхүүр үгс нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна.
Unicorn (Ганц эвэрт)компани

Unicorn компани гэдэг нь байгуулагдсан хугацаа нь урт биш (ихэвчлэн 10 жилээс илүүгүй), тэргүүлэх технологи эсвэл бизнесийн загварт тулгуурлан маш хурдацтай өссөн, IPO хийхээс өмнө 1 тэрбум доллараас илүү зах зээлийн үнэлгээтэй болсон стартапуудыг "unicorn" гэж нэрлэдэг. Ихэд ховор тохиодог, асар хүнд бэрхшээлтэй замыг туулж ийм амжилтанд хүрдэг учир үлгэрийн амьтнаар нэрлэдэг учиртай.
2024 оны эцэс гэхэд Хятад улс ганц эвэртний 510 компанитай болсон бөгөөд энэ нь АНУ-ын дараа л орох буюу дэлхийн нийт хэмжээний 27.3 хувийг эзэлж байна. Эдгээр компаниуд нь хиймэл оюун ухаан, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, хагас дамжуулагч, цахим худалдааны платформ, био анагаах ухаан болон бусад салбарт төвлөрдөг. Жишээ нь: ByteDance (ТикТокийн толгой компани) бол дэлхийн хамгийн өндөр үнэлэгдсэн ганц эвэртний компаниудын нэг юм. Цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн "NIO" болон "Xpeng" компаниуд байгуулагдсанаас хойш таван жилийн дотор ганц эвэртүүд болжээ.
Gazelle (Цагаан зээр)компани

Цагаан зээрийн аж ахуйн нэгжүүд нь харьцангуй богино хугацаанд (ихэвчлэн 3-5 жил) үйл ажиллагааны орлого эсвэл ашгийнхаа хурдацтай өсөлтийг (жилийн дундаж өсөлтийн хурд 20% -иас дээш гэх мэт) олж, инновацийн хүчирхэг чадавхитай, хөгжлийн асар их нөөцтэй жижиг, дунд оврын аж ахуйн нэгжийг хэлдэг. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь тал дээр хурдан гүйдэг "зээрүүд" шиг уян хатан, эрч хүчтэй тул бүс нутгийн эдийн засгийн эрч хүч, үйлдвэрлэлийн шинэчлэлийн чухал дэмжигч гэж тооцогддог. Хятад улсын Huawei, DJI зэрэг аваргууд өөрсдийнхөө анхны хөгжлийн үеийг зээр шиг туулсан юм.
Оюун ухаан ба 6G

Засгийн газрын ажлын тайланд ирээдүйн үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх механизмыг бий болгож, био үйлдвэрлэл, квант технологи, бие даасан оюун ухаан, 6G зэрэг шинэ 

үйлдвэрүүдийг хөгжүүлнэ гэж дурдсан нь мөн хүмүүсийн анхаарлын төвд орж байна.
Embodied Intelligence буюу оролцоотой оюун ухаан

Embodied Intelligence буюу оролцоотой оюун ухаан гэдэг нь ухаалаг төлөөлөгчийн хүрээлэн буй орчинтойгоо харьцах замаар мэдлэг олж авах, даалгавар гүйцэтгэх чадварыг зааж байна. Хийсвэр тооцоолол эсвэл урьдчилсан програмчлалд тулгуурладаг уламжлалт хиймэл оюун ухаанаас ялгаатай зүйл гэвэл өөрийн оролцоотой оюун ухаан нь бодит орчинд агентуудын ойлголт, үйлдэл, суралцах чадварыг онцолдог.
Автомат жолоодлого, ухаалаг шүүрдэх робот зэрэг өөрийн оролцоотой оюун ухаан нь олон салбарт ашиглагдаж байна.

6G технологи

6G нь хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн технологийг хэлдэг. Хэрэв 5G нь хэрэглэгчдийг холбодог бол 6G нь үл мэдэх ертөнцийг судлахад ашиглагдана. 6G нь 5G-ийн шинэчлэл төдийгүй цоо шинэ технологийн систем бөгөөд 2030 онд арилжааны зориулалтаар ашиглахаар төлөвлөж байна.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 12
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313