ШИ ЖИНЬПИН УТЗЗ-ИЙН БҮХ ХЯТАДЫН ХОРООНЫ ГИШҮҮДТЭЙ УУЛЗЖЭЭ

2025 оны 3-р сарын 7 өдөр

Гуравдугаар сарын 6-ны үдээс хойш, ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 14 дэх удаагийн УТЗЗ-ийн БХХ-ны 3-р чуулганд оролцож буй Хятадын Ардчилсан холбоо, Хятадын Ардчиллыг дэмжих нийгэмлэг, боловсролын салбарын гишүүдийн хуралдаанд оролцож, тэдний санал хүсэлтийг сонсжээ.
Ши Жиньпин онцлохдоо, шинэ эриний шинэ аянд, Хятад маягийн шинэчлэлээс боловсрол, шинжлэх ухаан технологи, чадварлаг боловсон хүчинд тавьж буй хэрэгцээ шаардлагыг гүнзгий ойлгож, улмаар чадварлаг боловсон хүчин олноор гарч ирж, хүн бүхэн өөрийн чадвартай, чадвар бүхнийг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Боловсролоор улсаа хүчирхэгжүүлэх, шинжлэх ухаан технологиор улсаа хүчирхэгжүүлэх, боловсон хүчнээр улсаа хүчирхэгжүүлэх бүтээн байгуулалт нь зөв оновчтойгоор сургууль ажиллуулах чиглэлийг баримталж, ёс суртахуун, оюун ухаан, биеийн тамир, гоо зүй, хөдөлмөр бүх талаар хөгжсөн социализмын бүтээн байгуулагчид, залгамжлагчдыг бэлтгэх хэрэгтэй. Өндөр чанартай боловсролын системийг бүтээн байгуулж, ард түмний сэтгэлд нийцсэн боловсрол олгоход үндэс суурь нь боловсролын ерөнхийлсөн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд бий. Шинжлэх ухаан, технологийн бие даасан инноваци, чадварлаг боловсон хүчнийг бие даан бэлтгэх хоёрын эерэг харилцан үйлчлэлд хүрэхийн тулд боловсрол цаашид тэргүүлэх, үндсэн тулгуурын үүрэг гүйцэтгэх ёстой. Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчнээр улсаа хүчирхэгжүүлэх бүтээн байгуулалт бол нам, нийгэм нийтийн хамтын үүрэг хариуцлага юм гэжээ.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 9
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313