ХЯТАДЫН ДНБ-ИЙ ӨСӨЛТИЙГ 5 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛТЫГ САНАЛ БОЛГОВ

2025 оны 3-р сарын 6 өдөр

Гуравдугаар сарын 5-нд, БХАТИХ-ын жил тутмын чуулган Бээжингийн Ардын Их Хурлын ордонд нээгдэж, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс Ерөнхий сайд Ли Чян засгийн газрын ажлын тайланы талаар илтгэл тавилаа. Тэрээр өнгөрсөн 2024 оны ажлын ололт амжилтыг системтэйгээр дүгнэж, энэ оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилт, чухал ажлуудын талаар тодорхойлолт хийсэн байна. 
Тайланд, 2025 онд хүлээгдэж буй хөгжлийн гол зорилтуудыг санал болгосон байна. Тухайлбал, улс ардын ДНБ-ий өсөлтийг 5 орчим хувь байлгах, хот хөдөөгийн судалгаанд хамрагдсан ажилгүйдлийн түвшинг ойролцоогоор 5.5 хувь, хот хөдөөд 12 сая гаруй шинэ ажлын байр бий болгох, оршин суугчдын хэрэглээний үнийн түвшинг 2 орчим хувиар нэмэгдүүлэх, оршин суугчдын орлогын өсөлтийг эдийн засгийн өсөлттэй уялдуулах, олон улсын орлого зарлагыг үндсэндээ тэнцвэртэй байлгах, үр тарианы үйлдвэрлэлийг 700 тэрбум кг-т хүргэх, ДНБ-ий нэгж бүрд ногдох эрчим хүчний хэрэглээг 3 орчим хувиар бууруулах, экологи байгаль орчны чанар чансааг тасралтгүй сайжруулах зэрэг зорилтыг дэвшүүлжээ. 
Хятадын засгийн газар энэ оны ДНБ-ий өсөлтийн хурдыг тогтоохдоо олон хүчин зүйлийг харгалзан үзсэн байна. Нэгд, ажил эрхлэлтийг тогтворжуулж, эрсдэлээс сэргийлэхийн тулд эдийн засгийн өсөлтийг дэмжих шаардлагатай. Хоёрт, өнөөгийн эдийн засгийн сэргэлт илт сайжирч, хэрэглээ, соёлын аялал жуулчлал зэрэг салбарууд эрчимтэй хөгжиж, зорилгодоо хүрэхэд чухал үндэс суурь хангаж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. 
Тайлан өндөр чанартай хөгжлийн үндсэн чиглэлийг онцолж, орчин үеийн аж үйлдвэрийн системийг бий болгох, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, ногоон болон нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг дэмжих зэрэг үндсэн зорилтуудыг дэвшүүллээ. Үүний зэрэгцээ татвар хураамжийг оновчтой болгох, иргэдийн амьжиргааны баталгааг бэхжүүлэх зэрэг бодит ажил хэрэгч арга хэмжээ авч, эдийн засгийн эрч хүч, зах зээлийн итгэлийг нэмэгдүүлнэ гэж онцолжээ. Уг тайланд "инноваци", "шинэчлэл"-ийг чухал байр сууринд тавьж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин, макро бодлогын зохицуулалтаас иргэдийн амьжиргааны баталгаа, үндэсний батлан ​​хамгаалахын бүтээн байгуулалт зэрэг салбарт инновацид тулгуурласан орчин үеийн бүтээн байгуулалтад түлхэц өгч, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлэх, дижитал, ногоон технологийн хэрэглээ зэрэг гол чиглэлүүдийг тодорхойлжээ. Мөн санхүү, татвар, боловсрол, шинжлэх ухаан технологи зэрэг салбарт системийн болон тогтолцооны шинэчлэлийг дэмжин, орон нутгийн засаг захиргааны тусгай бондыг 4.4 их наяд юань байхаар төлөвлөж, үйлдвэрлэлийн шинэчлэл, дижитал эдийн засгийг дэмжихэд гол анхаарлаа хандуулж, бүх нийгмийн инновацийн эрч хүчийг дайчлах зорилготой гэдгийг тайланд мөн дурджээ. 
Иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийг хөгжлийн зорилтоо болгож, ард түмний амьжиргааны чиглэлээр залуучуудын хөдөлмөр эрхлэлт, орон сууцны баталгаа, эм эмнэлэг, эрүүл мэнд, боловсролд илүү анхаарлаа хандуулж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, хяналт тавих нь үл хөдлөх хөрөнгө, орон нутгийн өр шир зэрэг зангилаа асуудлыг шийдвэрлэхэд тусална гэж засгийн газрын ажлын тайланд онцолжээ.
Түүнчлэн нэг Хятадын зарчмыг баримталж, "Тайванийн тусгаар тогтнол" болон хагалан бутаргахыг эсэргүүцэж, өндөр түвшинд гадаадад нээлттэй байдлаа гүнзгийрүүлнэ гэдгээ тайланд онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 12
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313