
Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин 6-ны үдээс хойш УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 3-р чуулганд оролцож буй Хятадын ардчилсан холбоо, Хятадын ардчиллыг дэмжих нийгэмлэг болон боловсролын салбарын гишүүдтэй уулзан, нэгдсэн хэсгийн хэлэлцүүлэгт оролцон тэд нарын санал санаачилгыг сонссон байна.
Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ирж буйтай холбоотойгоор Ши Жиньпин ХКН-ын төв хорооны нэрийн өмнөөс бүх Хятадын хоёр чуулганд оролцож буй эмэгтэй төлөөлөгч, гишүүн, ажилтан болон нийт Хятадын олон үндэстний олон салбарын эмэгтэйчүүд, Хонконгийн засаг захиргааны онцгой бүс, Макаогийн засаг захиргааны онцгой бүс, Тайваний бүс нутгийн эмэгтэйчүүд, гадаадад байгаа Хятадын эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэж, сайн сайхан ерөөлөө дэвшүүлжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй