
Гуравдугаар сарын 5-ны өдрийн 09:00 цагт БХАТИХ-ын 3-р чуулган нээлтээ хийж, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин зэрэг нам, төрийн удирдагчид Ардын их хурлын ордонд чуулганы нээлтэд оролцов.
Чуулганд Хятадын олон газар, олон үндэстэн, олон салбарын 3000 шахам Бүх Хятадын Ардын төлөөлөгчид оролцлоо. Долоо хоног үргэлжлэх чуулганы хугацаанд, БХАТИХ-ын төлөөлөгчид засгийн газрын ажлын тайланг сонсож, өнгөрсөн оны ажлын амжилтыг дүгнэж, шинэ оны үндэсний хөгжлийн төлөвлөгөөг гаргах юм. Үүний зэрэгцээ чуулган улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний тайлан, төв хороо, орон нутгийн төсвийн тайлан, ардын дээд шүүх, ардын дээд прокурорын ажлын тайланг мөн хянан хэлэлцэнэ.
БХАТИХ бол Хятадын төрийн хамгийн дээд эрх бүхий байгууллага бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь 5 жил байдаг. Жил бүр нэг удаа чуулдаг чуулган нь төрийн томоохон бодлого, хууль тогтоомж, боловсон хүчнийг томилох, чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг бөгөөд Хятадын онцлогтой социалист ардчиллын чухал тусгал юм. Энэ онд 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын гурав дахь чуулган болж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй