
“Намын бүтээн байгуулалтын талаарх Ши Жиньпиний чухал үзэл баримтлалын судалгаа” ном нийтлэгдсэн симпозиум 2-р сарын 24-ний өдөр Бээжинд болов. Хуралд оролцсон төлөөлөгчид дээрх "Судалгаа" номын үндсэн агуулгад үндэслэн, намын бүтээн байгуулалтын талаарх Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал үзэл санааны мэдэц ойлголтыг судалж, хэрэгжүүлэх талаар харилцан туршлага солилцов.
"Судалгаа" ном бол намын бүтээн байгуулалтын талаарх Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал үзэл санааг өргөн олон намын гишүүд, боловсон хүчнүүд гүн гүнзгий судалж, ойлгоход зориулсан эрх мэдэл бүхий ном юм. Намын бүтээн байгуулалтын талаарх Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал үзэл баримтлал бол нарийн логик, баялаг агуулга, цогц систем, шинжлэх ухааны гүн гүнзгий тогтолцоо байж, Хятад маягийн марксизмын намын бүтээн байгуулалтын онолын тогтолцоог өвлөн залгамжилж хөгжүүлсэн бөгөөд Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг бүрдүүлсэн "Намын байгуулалтын тухай бүлэг" юм. Энэхүү чухал үзэл баримтлалын шинжлэх ухаанч удирдлаган дор, зуун жилийн түүхтэй намынхаа өөрийн хувьсгалын шинэ хүрээг ХКН амжилттай нээн өгч, нам, улс орны үйл хэргийг урагшлуулан түүхэн амжилт, түүхэн өөрчлөлтийг биелүүлж, дэлхийн улс төрийн намуудыг бүтээн байгуулалтад чухал ач холбогдолтой лавлагаа хангасан гэж хурлаас үзсэн байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй