“Хэрлэн” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

2018 оны 4-р сарын 19 өдөр
 \"\"
Хөлөнбуйр хотын хөгжил цэцэглэл, бүтээн байгуулалт, аялал жуулчлалын бренд бүхий газруудыг танилцуулдаг “Хэрлэн” сэтгүүлийн шинэ дугаар уншигчдын гар дээр ирлээ.

Хөлөнбуйр хот, Шинэ барга баруун хошууны Утга урлагийн холбоо, тус хошууны Дорнод аймагт суугаа төлөөлөгчийн газраас “Дорнод “медиа групптэй хамтран эрхэлсэн “Дорнод зон” сэтгүүлийн тусгай дугаар “Хэрлэн” сэтгүүлийн хоёрдахь дугаар 1000 ширхэг хэвлэгдэн иржээ.

\"\"
“Хэрлэн” сэтгүүлийг Хөлөнбуйр хотын Ухуулах хэлтэс, Шинэ барга баруун хошууны Ухуулах хэлтэс хамтран санаачилж, хөрш зэргэлдээ улсын ард иргэдэд Хөлөнбуйр хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг танилцуулж, тус хотын иргэдийн аж амьдралын тухай сонирхолтой бичвэрүүдийг гэрэл зургийн хамтаар баримтжуулан хүргэхийг зорьжээ. Тус сэтгүүл нь хоёр улсын иргэдийг мэдээллээр хангаж, хамтын ажиллагааг өргөжүүлж, найрамдалт харилцааг улам бататгана гэдэгт сэтгүүлийг эрхлэн гаргасан баг хамт болон үзэж байгаа юм.

Баярт, Саруул, Хэрлэн Цэнгэл


\"\"

\"\"
  • Отгонтуяа
  • 499
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313