"2025 ОНЫ ДЭНЛҮҮНИЙ БАЯРЫН ГАЛА ТОГЛОЛТ" ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛОВ

2025 оны 2-р сарын 13 өдөр

2-р сарын 12-нд Хятадын төв радио телевизийн 2025 оны дэнлүүний баярын гала тоглолт "Баяр баясгалантай, өлзий дэмбэрэл ба аз жаргалтай" гэсэн ерөнхий сэдвийн дагуу явагдав. Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэний дараа хийж буй хаврын баярын гала тоглолт болон дэнлүүний баярын гала тоглолтын хувьд Хятадын үндэстнүүдийн соёлын гүн зузаан агуулга болон үзүүлбэр тоглолтууд нь дэлхий нийтийн Хятад улсыг ойлгох чухал цонх болов. 
2025 оны дэнлүүний баярын гала тоглолтыг ТВ болон шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзсэн үзэгчдийн тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад эрс нэмэгдсэн байна. Статистикийн мэдээгээр, дэнлүүний баярын гала тоглолтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсан хүмүүсийн нийт тоо 459 сая болсон нь өнгөрсөн жилийнхээс 30%-иар, телевизийн үзэгчдийн тоо 189 саяд хүрч, өнгөрсөн оныхоос 12%-иар, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр 270 сая үзэгчдэд хүрч, өнгөрсөн оныхоос 47%-иар тус тус өссөн байна. Хятад улсын 100 гаруй хотын 1500 том дэлгэцээр 8К өндөр нарийвчлалтайгаар дамжуулсан байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 83
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313