Голын эрэг даган нутаглахгүй байхыг анхаарууллаа

2018 оны 4-р сарын 21 өдөр
 \"\"
Усны нөөцийг хамгаалах, мод бургас ургах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор голын эрэг даган нутаглаж, малаа бэлчээхгүй байхыг малчдад анхаарууллаа. Дорнод аймгийн Засаг дарга энэ сарын 15-наас ирэх сарын 5-ны өдрүүдэд мод бургас их хэмжээгээр тархсан газарт мал бэлчээхгүй байх талаар голын эрэг даган нутаглаж буй малчдад мэдээлэл өгч, уриалга хүргэж ажиллахыг сумдын Засаг дарга, холбогдох агентлагийн дарга нарт даалгасан.

Тус аймагт Хэрлэн гол дагуу 6 сумын 1900 өрхийн 500 мянган толгой мал бэлчээрлэж байна. Өвөл, хаврын улиралд цаг агаар хүндэрсэн үед голын бургасны нөмрийг дагаж малчид олноор нутаглаж малаа бэлчээж байгаа нь бургас нөхөн сэргэх байдлаа алдагдуулж, усны түвшин, чийгийн балансад сөрөг нөлөө үзүүлж байдаг гэж тус аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.

Багануур, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар дамжин урсаж буй Хэрлэн голын эрэг дагуу мал аж ахуйтай 2167 айл өрх малчид 700 мянга гаруй мал бэлчээрлэн нутаглаж байна гэсэн дүн мэдээлэл бий. Сүүлийн жилүүдэд ган гачиг, хэт халалт, хуурайшилтаас шалтгаалан малчид зуны улиралд голоо дагаж зусах нь элбэгшиж, малын тоо толгой харьцангуй их нэмэгдэх болсноор бэлчээрийн асуудал хүндэрч, голын бургас шугуй гэмтэж хорогдсоор байгаа юм.
  • Отгонтуяа
  • 474
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313