Газрын тосны мэргэжилтнүүдийг ажлын байраар хангах шаардлагатай гэв

2018 оны 4-р сарын 21 өдөр
 \"\"
“Зүүн бүсийн газрын тосны сургалт, судалгаа, ажил эрхлэлтийн асуудлууд” сэдэвт онол-практик хосолсон уулзалт, семинар Дорнод аймагт боллоо. Уулзалт семинарын үеэр оролцогч талууд бүс нутагтаа газрын тосны мэргэжилтэн бэлтгэх, төгссөн мэргэжилтэй боловсон хүчнийг ажлын байраар хангах асуудлыг голчлон ярилцжээ.

Сургалтыг Дорнод их сургууль зохион байгуулж, Дорнод Политехник коллеж болон ШУТИС-ийн газрын тосны доктор, профессор мэргэжилтнүүд оролцсон байна. Тус аймагт Дорнод их сургууль болон ДорнодПолитехник коллежид газрын тосны мэргэжилтэн бэлтгэдэг. Политехникийн коллеж л гэхэд БНХАУ-ын Дачин хотын Газрын тосны сургуультай хамтран 2007 оноос хойш газрын тосны мэргэжилтэн, оператор бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж 260 гаруй мэргэжилтэн бэлтгээд байгаа юм. Мөн “Петрочайна Дачин Тамсаг” ХХК- тай гэрээ байгуулж, төгсөгчдийг шууд ажлын байраар хангаж байсан боловч 2014 оноос энэ байдал өөрчлөгджээ. Харин Дорнод их сургуулийн хувьд 2016 оноос газрын тосны мэргэжлийн ангидаа элсэлт авч эхэлсэн. Дээрх хэлэлцүүгээр төгсөгчдийг ажлын байраар хангахад тулгарч буй асуудлуудыг голчлон хэлэлцсэн байна.

Сонирхуулахад, тус аймгийн нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул-судалгааны ажил 1950-иад онд эхэлж, 1990-ээд оноос дахин эрчимжсэн байдаг. Өнөөдрийн байдлаар 7 сумын нутаг дэвсгэр дэх бүтээгдэхүүн хуваах гэрээт 5 талбайд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК, “Петроматад” ХХК, “Эн Пи Ай “ХХК, “Магнай трейд” ХХК гэсэн 4 компани үйл ажиллагаа явуулж, эдгээрээс “Петрочайна Дачин Тамсаг” ХХК газрын тос олборлож байна.
  • Отгонтуяа
  • 435
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313