ХАВРЫН БАЯР ДӨХӨХИЙН ХЭРЭЭР ЦЭЦГИЙН ЗАХ ЗЭЭЛ УЛАМ ХӨГЖӨӨНТЭЙ БОЛЖ БАЙНА

2025 оны 1-р сарын 22 өдөр

Хаврын баярын үеэр амьд цэцгийн хэрэглээний оргил үе тохиодог. Хятадын Цэцгийн холбоо, Цахим худалдааны платформын сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, энэ оны хаврын баяраар айл өрхийн цэцгийн хэрэглээ улмаар нэмэгдэж, хэрэглээ нь олон янзын, чанар сайтай, үнэ хямд байх зэрэг онцлог харагдаж байна. 
Хаврын баярт зориулан цахирмаа, цээнэ цэцэг гэх мэт 100 гаруй төрлийн цэцэг худалдаанд гарч, баярын өдрүүдийн зах зээлийн нийлүүлэлтийг баталж, хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж байна.
Цахим худалдааны платформдын мэдээллээр, Хятадын уламжлалт хаврын баярын цэцгүүдээс гадна, энэ онд цээнэ цэцэг, холли цэцэг зэрэг дотоодын шинэ соортын цэцгийн борлуулалт 2 дахин өссөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Ялангуяа сарнай, сараана, наранцэцэг зэрэг залуучуудын дунд түгээмэл хэрэглэгддэг цэцгийн борлуулалт өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 50 гаруй хувиар өсжээ
Бээжингийн цэцгийн худалдааны төвүүдээр сэтгүүлч очиход, цэцэгчид хэрэглэгчдийн дөнгөж худалдаж авсан цэцгийг газар дээр нь савлаж, боож баглаад шууд гэрт нь хүргэж өгөхөөр яарч байв. 
Энэ жил могой жил учраас бидний цэцгийн бүтээл ч энэ онцлог шинжийг бүрэн харуулсан байх ёстой. Та хараач, цэцэг бүхэн нь амьжиргааны эрч хүчээр дүүрэн байгаа биз гэж Бээжингийн Цэцгийн худалдааны төвийн захирал Лин Чяолин хэлж байлаа. 
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 14
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313