ШИ ЖИНЬПИН САР ШИНИЙН БАЯРЫН ХҮЛЭЭН АВАЛТАД НАМ БҮЛГИЙН БУС ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХАМТ ОРОЛЦОВ

2025 оны 1-р сарын 21 өдөр

Хятадын уламжлалт хаврын баяр ойртож буйг тохиолдуулан, Хятадын Коммунист Намын (ХКН) Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад Улсын дарга, Төв Хорооны Цэргийн Зөвлөлийн дарга Ши Жиньпин 1-р сарын 20-нд Ардын Их Хурлын ордонд зохион байгуулсан сар шинийн баярын хүлээн авалтад оролцжээ. Тэрээр Ардчилсан нам бүлэг, Бүх Хятадын Үйлдвэр, Худалдааны Холбооны төлөөлөгчид, нам бүлгийн бус зүтгэлтнүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Ши Жиньпин хэлсэн үгэнэдээ 2024 он нь нам хоорондын эв нэгдлийг батжуулан, хамтын ажиллагааны өндөр үр дүнд хүрсэн онцгой жил байсныг онцоллоо. Тэрээр Ардчилсан нам бүлэг болон нам бүлгийн бус зүтгэлтнүүд ХКН-ын Төв Хорооны шийдвэр, бодлогыг тууштай хэрэгжүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглээд, тэдний дэвшүүлсэн санал, санаачилга нь ардчиллын хяналтыг бэхжүүлж, намын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явцад ихээхэн хувь нэмэр оруулсан гэжээ.

Ши Жиньпин мөн Бүх Хятадын Үйлдвэр, Худалдааны Холбооны гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлж, төрийн бус эдийн засгийн эрүүл өсөлтийг дэмжих, хувийн хэвшлийн эдийн засгийг хөгжүүлэхэд тэдний үзүүлсэн идэвх санаачилгыг онцлон дурдав. Төрийн бус эдийн засгийн үйлс эрхлэгчдэд үзүүлсэн дэмжлэг нь улс орны хөгжилд чухал ач холбогдолтой байсныг тэрээр дурдсан юм.

Эцэст нь Ши Жиньпин ХКН-ын Төв Хорооны нэрийн өмнөөс Ардчилсан нам бүлгийн гишүүд, нам бүлгийн бус зүтгэлтнүүд, хувийн хэвшлийн эдийн засгийн төлөөлөгчдөд гүн талархал илэрхийлж, шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөлөө.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 61
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313