Хятадын уламжлалт Хаврын баяр ойртож буйг тохиолдуулан, ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөл 1-р сарын 17-нд хаврын баярын уран сайхны тоглолт зохион байгуулж, Бээжинд буй АЧА-ийн ахмад дайчдад мэндчилгээ дэвшүүлжээ. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлд дарга Ши Жиньпин ахмадуудтай хамт тоглолт үзэж, баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Ши Жиньпин дарга АЧА-ийн ахмадуудтай гар барин мэндчилж, амар мэндийг нь асууж, өнгөрсөн жилийн нам, улс орон, цэрэг армийн туулж өнгөрүүлсэн замнал, томоохон ололт амжилтыг эргэцүүлэн ярилцав. Энэ үеэр ахмад дайчдад санал нэгтэйгээр, Ши Жиньпин нөхрөөр удирдуулсан намын Төв хорооны хүрээнд нягт нэгдэн, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалаар удирдамж болгож, Ши Жиньпиний хүчирхэг армийн үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.
Тэд цэргийн зөвлөлийн даргын хариуцлагын тогтолцоог бүрэн хэрэгжүүлж, уламжлал, улс төрийн байр сууриа хадгалан, хүч нэгтгэн, цэрэг армийн байгуулалтын 100 жилийн тэмцлийн зорилтыг биелүүлэхэд үргэлжлүүлэн хүчин зүтгэнэ гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн замаар хүчирхэг орныг байгуулах, үндэсний сэргэн мандлын агуу үйлсэд хувь нэмэр оруулахыг зорино гэдгээ хэлсэн байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл