Жилинь мужийн Цагаан нуурт уламжлалт өвлийн загас агнуур, аялал жуулчлалын 23 дахь удаагийн наадам амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд оролцсон жуулчид олон зуун жилийн турш уламжлагдан ирсэн загасчлалын соёлтой танилцсан байна.
Наадмын гол үйл явдлуудын нэг нь энэ жилийн өвлийн загас агнуураас олзолсон хамгийн том загасыг дуудлага худалдаанд оруулах байсан бөгөөд уг загасыг 1,199,999 юань буюу ойролцоогоор 170,000 ам.доллараар борлуулсан нь анхаарал татсан үйл явдал болжээ.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй