Жил бүрийн 4 дүгээр сарын 12, 13-нийг “Дэлхийн ном унших өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэ өдөр Хайлар хотын 1 дүгээр сургууль дээр Монгол номын үзэсгэлэн дэлгэгдлээ.
Энэ удаагийн номын үзэсгэлэн нь сурагчдад Монгол соёл түүхийг улам гүнзгий ойлгуулах, уншлагын үр дүнгээ дээшлүүлэн бататгах зорилготой. Мөн тус сургууль анх удаа Монгол номын үзэсгэлэн зохион байгуулсан гэдгээрээ онцлог.
Тус үзэсгэлэнг Хайларын 1 дүгээр дунд сургууль, Хөлөнбуйрын өдрийн сонины хорооны Монгол хэлний найруулах хэлтсийн намын үүрээс зохион байгуулжээ. Мөн хамтран зохион байгуулагчаар Өвөрмонголын Соёл хэвлэлийн хороо болон “Аяс” зуучлалын компани оролцсон юм.
Өвөрмонголын Соёл хэвлэлийн хорооноос яруу найраг, уран зохиолын сонгомол зохиол, Барга нутгийн зан үйл, түүх соёлыг ном, “Аяс” зуучлалын компаниас толь бичиг, туужис, роман, орчуулгын ном зохиолыг үзэсгэлэнд дэлгэжээ.
Гялбаа, Баярт, Цэнгэл, Саруул, Хэрлэн