ДЭЛХИЙН ЖУУЛЧИД ХЯТАДАД ИРЖ ХАВРЫН БАЯРЫГ ХАМТДАА ТЭМДЭГЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2025 оны 1-р сарын 14 өдөр

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь өнөөдөр 1 дүгээр сарын 14-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.
Гүө Жякүнь хэлэхдээ, Хятад улс визгүй зорчих улс орнуудын цар хүрээг үргэлжлүүлэн өргөтгөж, хялбарчлах төрөл бүрийн арга хэмжээг байнга оновчтой болгохын хэрээр гадаадын жуулчид Хятадад ирж аялан жуулчлах нь улам олон болж байна. Өнгөрсөн жилд боомтуудаар орж гарсан гадаадын иргэд давхардсан тоогоор 64 сая 882 мянгад хүрч, 2023 оны мөн үеийнхээс 82.9% нэмэгдэж, үүнээс 20 сая 115 мянган хүн визгүй зорчсон нь 2023 оны мөн үеийнхээс 112.3% өссөн байна. Саяхан болж өнгөрсөн шинэ оны баярын амралтын үеэр хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн тоо 2023 оны мөн үеэс 34 орчим хувиар нэмэгдсэн байна гэв.
Хятадын хаврын баяр болход хорь хүрэхгүй хоног үлдээд байна. Энэ нь хаврын баярыг биет бус соёлын өвийн жагсаалтад амжилттай бүртгүүлсний дараах анхны хаврын баяр юм. Дэлхийн олон газраас ирсэн жуулчдыг Хятад улсад хүрэлцэн ирж хаврын баярыг хамтдаа тэмдэглэж, өнөр баялаг хаврын баярыг биечлэн мэдэрч, баяр баясалтай эрүүл энх могой жилийг хамтдаа угтахыг урьж байна гэв.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 74
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313